Эва Лонгория хүүгээ Викториад танилцууллаа
2018-09-28

Холливуудын нэрт жүжигчин Эва Лонгория гурван сарын өмнө хүүгээ өлгийдөн авсан билээ. Тэрбээр өнгөрсөн онд Мексикийн тэрбумтан Хосе Антино Бастонтой хуримаа хийсэн ба хос хүүдээ Сантиго Антино Бастон гэх нэрийг хайрласан юм.

 

 

Эва өчигдөр хүүгээ дагуулан дотны андтайгаа уулзахаар Францын нийслэл Парис хотноо хүрэлцэн ирсэн талаар “www.hola.com” сайт мэдээлэв.

 

 

Ээж, хүү хоёр “Spice Girl” охидын хамтлагийн экс гишүүн, загвар зохион бүтээгч Виктори Бекхэмтэй уулзацгаасан аж. Викториа Парисын загварын долоо хоногт оролцож буй юм.

 

 

Викториа хүндэт зочдоо тансаг зэрэглэлийн зоогийн газарт урьж, оройн хоол идэцгээсэн байна. Эва инстаграмдаа хүү болон дотны найзтайгаа авахуулсан зургаа байршуулаад “Мартагдахын аргагүй үдэш. Найзыгаа маш их санасан байна” гэж бичжээ.

 

Жүжигчний хуримын даашинзыг Викториа урласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин