Дэниел Крейг ОХИНТОЙ болжээ
2018-09-28

"Жеймс Бонд" цувралын од Дэниел Крейгийн гэргий, жүжигчин Рэйчел Вайс саяхан амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авсан талаар "www.hola.com" сайт мэдээллээ.

 

 

Гэхдээ уг мэдээллийг хос хараахан батлаагүй байна. Ойрын эх сурвалжууд хосыг ОХИНТОЙ болсон хэмээн мэдээлж буй юм.

 

Хос өнгөрсөн 2011 онд хуримаа хийсэн билээ. Өдгөө 48 настай жүжигчин Рэйчел Вайс өнгөрөгч дөрөвдүгээр сард "New York Times" сонинд "Би ээж болохыг их хүсдэг" гэж ярьж байв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин