Бүгд найрамдах намаас хэвлэлийн хурал зарлалаа
2018-10-01

9:30-10:30 цагт МХБ-д 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь Зээлийн батлан даалтын сантай хамтран биржээр арилжаалагдах компанийн өрийн бичигт /бонд/ батлан даалт гаргах чиглэлд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно. Утас: 95953141

 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн 105 тоот танхимд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа, “Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” судалгааны байгууллагын судлаач Г.Цагаанбаяр нар “Шүүгчийн ачаалал” сэдвээр 2018.10.01-ний мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99122141, 90100290

 

MN-Мэдээллийн төвд

11.00 цагт “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” ТББ-аас Баянхонгор аймгийн Жаргалант сум дахь хууль бус алт олборлолт, Байдрагийн голыг бохирдуулж буй бохир үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.


12.00 цагт Бүгд найрамдах намаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.30 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд

Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа цагт зохион байгуулагдана. Холбогдох утас: 88081693

 

12:00 цагт Мишээл экспо төвд

Мэдээлэл технологийн салбарын хөгжил дэвшил, шинээр нэвтэрч буй техник технологийг олон нийтэд танилцуулдаг “ICTEXPO-2018” үзэсгэлэнгийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, болон УИХ, Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс оролцно. Утас 89114787

Shuud.mn
Сонин хачин