УИХ-ын намрын чуулган нээгдэнэ
2018-10-01

УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Нээлтийн хурал 10.00 цагт эхэлнэ. Үргэлжлүүлэн намын бүлгийн хуралдаан болно.

 

 

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;   
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдах юм.

 

Мөн энэ өдөр ажлын хэсгүүд хуралдана. Тухайлбал

 

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдана.

Shuud.mn
Сонин хачин
Хүн үхсэн ордондоо хуралдаад бай хуралдаад бай
2018-10-01