Македон улсын иргэд улсынхаа нэрийг өөрчлөх эсэх асуудлаар энэ амралтын өдөр бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан билээ.
МАКЕДОН гэх нэрнээс болж тус улс хөрш Грекийн эрх баригчидтай 27 жилийн турш ЗӨРЧИЛДӨЖ ирсэн юм.
Грекийн хойд хэсэгт Македон гэх муж улс байдаг ба Македон улсыг нэрийг нь хулгайлсн хэмээж, НҮБ, Европын болон НАТО-д элсэхэд нь саад учруулсаар ирсэн түүхтэй.
Энэ бүх зөрчилдөөнийг цэглэх зорилгоор Македоны эрх баригчид бүх нийтийн санал асуулга зохион байгуулжээ.
Санал асуулгад оролцох 1.8 сая иргэний 34 хувь нь саналаа өгчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 91.3 хувь нь Македон гэх нэрийг өөрчлөхийг дэмжлээ.
Грек өмнө нь "Македон улс хоёр улсын дунд маргаан үүсгээд буй нэрээ өөрчилвөл НҮБ, Европын болон "НАТО"-д элсэхэд нь дэмжлэг үзүүлэх болно" хэмээн амласан аж.
Македоны Ерөнхий сайд Зоран Заев "Бидний зам дардан боллоо" гэж мэдэгджээ. Гэхдээ дээрх санал асуулгыг Ерөнхийлөгч Гиорги Иванов дэмжихгүй буйгаа илэрхийллээ.
Македон улс нэрээ ямар нэрээр солих нь НУУЦ байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |