"Трами" хар салхи Японыг дайран өнгөрч, хоёр хүний аминд хүрчээ
2018-10-01

"Трами" нэртэй хүчтэй хар салхи Япон улсыг дайран өнгөрсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. "Хар салхины улмаас хоёр хүн харамсалтайгаар амиа алдсан" талаар Үндэсний гамшгаас хамгаалах агентлагаас уламжлав.

 

 

Осака хотыг 11.00 цагийн орчимд уг хар салхи 216 км/цагийн хурдтай дайран өнгөрчээ. Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 750,000 гаруй айл өрх цахилгаангүй болсон гэнэ.

 

Мөн 120 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Сүүлийн 25 жил баруун мужийг дээрх шиг хүчтэй хар салхи дайраагүй аж. 

 

Осака хотын нисэх буудал 1,000 гаруй нислэгээ цуцалсан бол өнөөдрөөс галт тэрэг, метроны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор болжээ.

 

Осака хотыг өнгөрсөн сард "Манхут" гэх хүчтэй хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Indonesia Philippin Japan geed gazarzuin evgui bused bairlaltai ulsuud bnaa, bainga l gamshigt urtuh yumdaa hetsuu yumaa yaltai bilee, muu hunii zaya zavagt gej, manai uls tiim busees als bgaa ni zol yumdaa, tiim baigaagui bol gamshigt neg udaa urtuhud l dahij sehej chadahgui ter chigtee duusah baisan biz, zuv zuv baij l ard tumnee ayataihan amidruulj chadahgui bgaa archaagui tur zasag...haraal idsen erh barigchid....ur udam chin gorig ni amsana daa....
2018-10-01