Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ
2018-10-01

Зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс авах шалгалт өнөөдөр (2018.10.01) эхэллээ.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 77, 84, 87, 90, 99 дүгээр тушаалаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 54 сул орон тоонд тус тус сонгон шалгаруулалт зарласан. Уг сонгон шалгаруулалтад 74 нэр дэвшигч бүртгүүлсэн юм.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт "Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар”-ын шалгалтаар эхэллээ. Шалгалтад Анхан шатны иргэний болон эрүүгийн шүүхийн ерөнхий шүүгчид, Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид оролцож байна.

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт эхэллээ

 

Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийн "Манлайлах ур чадвар”-ыг шалгах шалгалтад Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчид, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид шалгалтын хуваарийн дагуу оролцож байгаа юм

 

Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын явцыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс дэлгэцээр үзэх боломжтой.

 

Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба

Shuud.mn
Сонин хачин
Хүн:
Мэдлэгтэй хуульч өмгөөлөгч нар их бөйдаг ч шүүгч болж чаддаггүй, учир нь төнил төл, бас мөнгөгүй..шүүгч болсон, албан тушаал дэвшсэн шүүгч нар бүгд л цалингийн зээл авөад шалгөт өгдөг...энэ асуудлыг шалгах хэрэгиэй ч дээ... ёс зүйгүй, шийдвэрт алдаа гаргадаг мэдоэггүй шүүгч, авиогал авдаг дөварсан шүүгч нарыг зайлуулаачээ, иргэниэй адил шалгаачээ
2023-10-31
Иргэн:
Шүүгчийн шалгалт маш будланиай гэсэн шүү...шүүхэд итгэх итгэл алга, хуулийг адилхан л хэрэглэх ёстой байхад янз бүрээр өөртэй ашигтайгаар тайлбарлан шийдвэр гаргадаг...ккк нэг их даварсан юмнууд давуу эрхтэй сонин
2023-10-31
Иргэний шүүмж:
Шүүгч нар ачаалал ихтэй гэж хэлхээ больооо ичмээр юм..ТЗалбан хаагч, цагдаагийн албан хаагч бүх ажлыг ганцаараа хийдэг.. шүшгч нар шиг суудаггүй бусдаар хийлгэдэггүй, шийдвэр болгон нь тоо хамаагүй их шүү....хууль зүйн яам сонин цалин багатай ажилтанд ажил их хийлгэж, өндөр их цалинтай шүүгч нарт иуслах нарийхан бичиг өгдөг, энэ шударга уу .адилхан л шийдьэр хуулийн дагуу гаргадаг...шүүхэд бол шууд шийдэх шүүгч байхгүй 30, 60 хоног байлгаад о байдаг тодорхой юмыг...яг үнэн нь бол чадвар муутай шүү...
2023-10-31
Зочин:
Шүгч нар туслахтай, нарийн бичигтэй цалин гэж аймар өндөр хирнээ шийдэж байгаа хэрэг нь нэн байгууллагын эрх ыүхий зөрчил шалгадаг захиргааны албан хаагчийн шийдвжрлэж байгаа матeриөлын 5 хувьд я хүрлэггүй шүү...харин ч төрийн захиргааны эрх бүхий албан хаагчийн ажлын ачаалал мангар их, цалин бага, туслахгүй, нарийн бичиг ч байхгүй шүү....ичмээр юм зарим нэг чадвөргүй шүүгч нарын шийдвэр ...
2023-10-31
Зочин:
Шүгч нар туслахтай, нарийн бичигтэй цалин гэж аймар өндөр хирнээ шийдэж байгаа хэрэг нь нэн байгууллагын эрх ыүхий зөрчил шалгадаг захиргааны албан хаагчийн шийдвжрлэж байгаа матeриөлын 5 хувьд я хүрлэггүй шүү...харин ч төрийн захиргааны эрх бүхий албан хаагчийн ажлын ачаалал мангар их, цалин бага, туслахгүй, нарийн бичиг ч байхгүй шүү....ичмээр юм зарим нэг чадвөргүй шүүгч нарын шийдвэр ...
2023-10-31
Иргэн:
Энэ шалгалт нь нэр төдий шүү, яг хууль журмйн дагуу шударга сонгодоггшй, мөнгөтэй эсхүл танил талтай шүүхэд л ажиллаж байсан хуульчийг л сонгодрг...гаднаас бусад хуульч хичнээн мундаг байлаа ч 3, 4 удаа шалгалт өгсөн ч сонгодоггүй,...тэхээр шалгалт худлаа гэж боддог шүү, ёстой танил талтай хүнд давуу эрх олгож, бусад хуульч өмгөөлөгч нарыг дардаг, боломж олгоддоггүй..
2023-10-31
Батаа:
Монголын шүүгч нар хоцрогдсон авилгалд идэгдсэн бүгдийг солих хэрэгтэй
2018-10-01