Агуйгаас аврагдсан тай хөвгүүд АНУ, Аргентинд очно
2018-10-01

Тайландын агуйгаас эсэн мэнд аврагдсан тай хөвгүүд АНУ болон Аргентин улсад очихоор болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хөвгүүд дасгалжуулагчийнхаа хамтаар Аргентинд энэ сарын 3-нд нээлтээ хийх залуучуудын зуны Олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох гэнэ. 

 

Тэд олимпийн хотхонд гурав хоног саатсаныхаа дараа энэ сарын 9-нд АНУ-ын Нью Йорк хотыг зорихоор болжээ. 

 

NBC” телевизийн “Today Show”, “Late Night” гэх хоёр алдартай шоу нэвтрүүлэгт хөвгүүд зочноор оролцохоор болжээ.  

 

Тайландын Консулын газар "Хөвгүүд энэ сарын 20-нд нутаг буцах болно" гэж мэдэгдэв.

 

11-16 насны 12 хөвгүүн, 25 настай дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн зургаадугаар сарын 23-нд сураггүй болсон юм. Британи тэргүүтэй олон улсын аврах баг хөвгүүдийн Там Лаунг агуйн гүнээс 14 хоногийн дараа гаргажээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин