Ким Чен Уны анч ноход Хөх ордонд амьдарна
2018-10-01

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Инд анч ноход бэлэглэсэн талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

Сонгган

 

Ким Чен Ун Хөх ордны тэргүүнд Хойд Солонгосын Пунгсан үүлдвэрийн хоёр нохойг бэлэглэсэн гэнэ.

 

Тэрбээр “Хоёр Солонгосын харилцаа сайжирсан гэдгийг батлах зорилгоор эдгээр хоёр нохойг бэлэглэлээ” гэж мэдэгджээ. Ноход Сөүл дэх амьдралдаа дасан зохицох хүртэл нь зориулан тэдний иддэг 3 кг хоолыг нь мөн илгээсэн гэнэ.

 

Хөх ордны хэвлэлийн алба “Нэг орчим настай эр, эм анч нохдыг өнөөдөр хоёр Солонгосын зэвсэггүй бүс болох Панжунмон найрамдлын ордноор дамжуулан хүлээн авсан. Ноход аюулгүй зорьсон газраа ирлээ” хэмээн мэдэгдэж, нохдын гэрэл зургийг дэлгэв.

 

Гоми

 

Ерөнхийлөгч Мун Жэ Ин өнгөрсөн долоодугаар сард Тори гэх нохойг асрамжийн газраас өргөж авч, өдгөө Хөх ордонд хамт амьдарч буй юм.

 

Ким Чен Уны бэлэг болгон явуулсан эр нохойг Сонгган, эм нохойг Гоми гэдэг ба тэд Торитай хамт амьдрах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
naadah chin anch nohoi bish alj iddeg nohoini baina dandaa iim tsagaan nohoig alj ideed baidgiin
2018-12-31
Хаха:
Үйлдвэр гэж бичихгүй л дээ мал амьтаныг төрөл зүйлээр ялгахдаа ҮҮЛДЭР,УГСАА гэж ярьж бичдэг Одооны энэ бичээч нар ариа л юм аа
2018-10-02
unen:
hahaha solongosuud vietnamchuud nohoi harahaaraa shuls n goojdog sonin uls shu
2018-10-01
Элбэгдорж:
Монголд морь бэлэглэдэг бол солонгосд нохой бэлэглэдэг юм байна. Альнийг нь ч идэж болох юм бна.
2018-10-01
ккк өвлийн идшийг нь өгсөн байна шт
2018-10-01