Өмнөд рүү "цутгах" хууль бус хойд солонгосчуудын тоо эрс багасчээ
2018-10-01

Хойд Солонгосоос хууль бусаар Өмнөд Солонгос руу ирэх дүрвэгсдийн тоо энэ жил харьцангуй багассан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

Хоёр Солонгосыг нэгтгэх яамны гаргасан тайланг өнөөдөр Үндэсний хурлын депутат Пак Бён Сок танилцууллаа.

 

Энэ оны эхний найман сарын байдлаар Хойд Солонгосоос нийт 703 хүн хууль бусаар өмнөдөд иржээ. Өмнөх оны энэ үетэй харьцуулахад 9.7 хувиар багассан байна.

 

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн 2011 онд төрийн эрхийг авсан цагаас өмнөд рүү "цутгах"  дүрвэгсдийн тоо жил бүр буурах болжээ. 2011 онд дүрвэгсдийн тоо 2700-д хүрсэн бол 2012 онд уг тоо 1502 болж буурчээ.

 

Дүрвэгсдийн тоо буурах болсон нь САЙН ба МУУ талтай гэнэ. Пхеньяны эрх баригчид ард түмнийхээ амьдралыг дэмжиж эхэлсэнтэй холбоотой эсвэл хилийн хамгаалалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой.

 

Гэхдээ хууль бус цагаачдыг өмнөдөд авчирдаг нууц газрууд “борооны дараах мөөг шиг” олширч, жилээс жилд үнээ нэмэх болсон учир хойдуудад ирэх дарамт эрс нэмэгдсэн шинжээчид үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hoid suv
2018-10-02