Сурагчдын амралтын ХУВААРЬ
2018-10-02
Гэрэл зургийг MPA.mn

 

2018-2019 оны хичээлийн жилд мөрдөж буй ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц 2018 оны тавдугаар сард батлагджээ. Хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын хичээллэх, амрах хуваарийг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газраас гаргалаа.

 

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД: 

 

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ

 

-Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

 

ХОЁРДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ

 

- I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног, 


- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног;

 

ГУРАВДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ 

 

- Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног; 

 

ЗУНЫ АМРАЛТ 

 

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 


- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 


- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

 

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД: 
 

НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН АМРАЛТ

 

- Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног;

 

ХОЁРДУГААР ДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ 

 

- I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног,


- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног;

 

- Цагаан сарын амралт 1 долоо хоног;

 

ГУРАВДДУГААР УЛИРЛЫН АМРАЛТ 

 

-Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно/; 

 

ЗУНЫ АМРАЛТ 

 

- I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас, 


- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс, 


- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

 

ОНЦЛОГ:

 

  • Сурагчид халдварт ханиад томууны тархалт, дэгдэлт ихэсдэг XII сард амарна. 
  • Хүн ам ихээр суурьшсан хот суурин газарт агаарын бохирдлын оргил үед сурагчид амарна. 
  • Сурагчид идэр есийн хүйтэн эхлэхтэй зэрэгцэн амарна. 
  • Нийслэлд идэр есийн хүйтэн эхлэх үеэр хүүхдээ сургуульд хүргэх, авахтай холбоотой машин замын ачаалал буурна. 
  • Сурагчид III улирлын амралтаар хөдөө орон нутгийн аж амьдрал болон мал төллүүлэх үйл явцыг танин мэдэх, малчид, найз нөхөддөө туслах, хөдөлмөрөөр хүмүүжих боломжтой болно. 
  • Зарим аймаг, орон нутгийн мал төллөх хугацаатай уялдуулан шаардлагатай тохиолдолд III улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхлүүлэх, 1 долоо хоногийн хойно дуусгаж уян хатан зохицуулалттай болгосон.
     

Эх сурвалж: БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газар

Shuud.mn
Сонин хачин
тэнэгүүд:
нөгөө өвлийн хүйтэнд 12,15-2,15 хүртэл амраана гэсэн яасан бэ
2018-10-02