С.Зориггүй 20 жил
2018-10-02
Гэрэл зургийг MPA.mn

 

“Ардчиллын алтан хараацай”-уудын нэг Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Гэвч  Ардчилсан хувьсгалын үндэслэгчдийн нэг, ардын түмний хайртай эгэл даруу хүү 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан. Түүнээс хойш 20 жил өнгөрч.

 

Улирч одсон он цагийн урсгалд монголын ард түмэн, гэр бүлийнхэн, журмын нөхөд нь түүний ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн жаргалтай хаврын тэр өдөр, хэрцгийгээр амиа алдсан жиндүүхэн намрын энэ өдөр бүрийд гэгээн дурсгалд нь зориулан босгосон хүрэл хөшөөнд цэцэг өргөж, дурсгалыг нь хүндэтгэсээр ирсэн. Тэд өнөөдөр ч мөн янжуур барин алсыг ширтэн бодлогоширч зогсоо эгэл дүртэй хөшөөнд нь цэцэг өргөж, түүнийг нэхэн санан байх...

 

Тэр шатар тоглох дуртай нэгэн байсан гэдэг. Тиймдээ ч 1996 онд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон улсын тэмцээнд монгол шатарчдыг оролцуулах шанг татаж явсан түүхтэй. Тэр үргэлж л шатар нүүж, ухаан бодлоо уралдуулах дуртай байсан гэдгийг журмын нөхөд нь хэлдэг. Амиа алдсан гашуун өдрөө ч Төрийн ордонд шатаж нүүж суугаад гэртээ хариад харамсалтайгаар хорвоог орхисон гэдгийг монголын ард түмэн бүгд мэднэ.

 

Гэхдээ С.Зориг одоог хүртэл монголын ард түмний сэтгэлд бол өрөөндөө шатар тоглож суугаа...

 

Г.Сүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
yasan ch:
yadargaatain
2018-10-02
irgen:
um ma ni mad mi hum.alsan hyniig ni ilryyleegyi ni haramsaltai.AN suudlaa bulaatsaldaj uursduu alchihaad ichih ch ygyi tsetseg barij nyglee namanchilaad baigaa yumaa.ene hyn baisan bol erunhii said bolson bol mongol mini iim baihgyi irged ch yaduugiin yaduu amidrahgyi baisan
2018-10-02
энэ өдрийг санаж байна. ТВ-ээр бүтэн өдөр эмгэнэлийн зураг гарж билээ.
2018-10-02