АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлалаа
2018-10-03

 

Төрийн албаны  зөвлөлөөс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-ийн захирлын сонгон шалгаруулалтыг өнгөрсөн долоо хоногийн баасан гариг  (2018.09.28)-т  зарлалаа. Энэхүү сонгон шалгаруулалтыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар нээлттэй зарлаж байгаа юм.

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн АШУҮИС- ийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг явуулна. Уг албан тушаалын сул орон тоог сонирхогч иргэд  тодорхой шаардлагыг биелүүлсэн байх бөгөөд дараах материалыг бүрдүүлэн өөрийн биеэр  бүртгүүлнэ.

 

Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд  2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авах бөгөөд сонгон шалгаруулалт 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 09.00 цагт явагдана.

 

АШУҮИС-ийн захирлын сонгон шалгаруулалтын дараа тус сургууль үүрэг гүйцэтгэгч бус “жинхэнэ” захиралтай болох юм.

Shuud.mn
Сонин хачин
цогзолмаа олон түмнийг бүү хуур залил энэ төрийн яам чам шиг барлаг боол төрлөхийн хулгайчийн байх газар биш чи бол эмэгтэйчүүдийн хорихын хоригдол луусангийн ялтан ангиругаа алхаад марш
2018-10-03