НҮБ, Индонезид 15 сая ам.долларыг хандивлажээ
2018-10-03

Индонез улсад өнгөрсөн амралтын өдөр 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.

 

 

Уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо 1,350-д хүрсэн ба 100 гаруй хүн сураггүй болжээ.

 

Мөн гамшгийн бүсэд амьдарч буй иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж буй юм. Газар хөдлөлтөөр орон гэрээ алдсан иргэд өнөөг хүртэл хүндхэн нөхцөлд түр хорогдох байруудад амьдарсаар байна.

 

Байгалийн гамшиг хэр хэмжээний хохирол учруулсан эсэх нь НУУЦ байгаа.

 

НҮБ, Индонезид хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна 15 сая ам.долларыг хандивлажээ.

 

Жакартагийн эрх баригчид уг мөнгөөр иргэдэд яаралтай тусламж үзүүлж буй эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагад зарцуулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин