Фан Бинбинийг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, торгууль ноогдууллаа
2018-10-03

Хятадын кино ертөнцөөс гадна холливуудын шилдэг бүтээлүүдэд тоглож, Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд хүртэл багтаж, нэр алдар нь олон улсад цуурайтаад буй жүжигчин Фан Бинбинийг татвараас зайлсхийлсэн хэмээн буруутган, олон сая юанийн торгууль ноогдуулсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр олны өмнө гаралгүй гурван сая орчим болсон ба нийгмийн сүлжээгээ хүртэл энэ хугацаанд огт ашиглаагүй юм.

 

Фан Бинбинь дэлхийн их орлоготой жүжигчдийн нэг ба түүнийг заасан хугацаандаа торгуулиа нэн даруй барагдуулахыг албаныхан үүрэгджээ.

 

Мөн татвараас зайлсхийсэн хэмээн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь НУУЦ байна. 

 

Жүжигчин бүсгүй кинонд тоглох гэрээгээ 1.56 сая, 7.8 саяын дүнтэй хоёр өөр гэрээ болгоод улмаар бага дүнтэй гэрээгээ татварын албанд тайлагнадаг байсан гэнэ. Уг мэдээллийг жүжигчин болон агентлаг нь эрс үгүйсгэж, татварынхантай хамтран ажиллахаас татгалзжээ.

 

Мөн БНХАУ-ын эрх баригчид “money worship” буюу “мөнгийг тахин шүтэх” үзэл дэлгэрч, “нийгмийн үнэт зүйлсийг гутаалаа” хэмээн үзэж, жүжигчдийн авдаг цалингийн хэмжээнд хязгаар тогтоосон юм. 

 

Хятадын хамгийн том есөн телевиз болон кино компаниуд эрх баригчдынхаа шийдвэрийг дагахаа мэдэгдээд буй.  Уран бүтээлд тоглож буй жүжигчний авах цалингийн дээд хэмжээг 1 сая юань буюу 145 мянган ам.доллар байхаар тохиролцжээ. Тухайн жүжигчин цуврал бүтээлд тоглосон бол 50 сая юаниас хэтрэхгүй цалин авах аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин