Улсынхаа нэрийг өөрчлөх гэсэн оролдлого БҮТЭЛГҮЙТЭВ
2018-10-03

Македон гэх улсынхаа нэрийг өөрчлөх эсэх асуудлаар тус улсад өнгөрсөн амралтын өдөр бүх нийтийн санал асуулга зохион байгуулагдсан юм.

 

 

Санал асуулгад оролцох 1.8 сая иргэний 36.5 хувь нь саналаа өгчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 91.3 хувь нь Македон гэх нэрийг өөрчлөхийг дэмжсэн аж.

 

Тэгвэл тус улсын Сонгуулийн хороо бүх нийтийн санал асуулгыг ХҮЧИНГҮЙ хэмээн зарлалаа. Учир нь дүрмийн дагуу санал асуулгад нийт иргэдийн 50 хувь нь саналаа өгсөн тохиодолд ХҮЧИНТЭЙ хэмээн бүртгэдэг аж. 

 

Санал асуулгад оролцсон иргэд улсынхаа нэрийг өөрчилж, НҮБ, Европын холбоо өолон НАТО-д гишүүнээр элсч, улсынхаа хөгжилд түлхэц болох учиртай хэмээн үзжээ. Иргэд саналыг нь хүлээн авахыг эрх баригчдаасаа шаардан, өчигдөр тайван жагсаал зохион байгуулсан талаар "www.aljazeera.com" сайт мэдээлэв.

 

МАКЕДОН гэх нэрнээс болж тус улс хөрш Грекийн эрх баригчидтай 1991 оноос ЗӨРЧИЛДӨЖ ирсэн юм. Грекийн хойд хэсэгт Македон гэх муж улс байдаг ба Македон улсыг нэрийг нь хулгайлсан хэмээж, НҮБ, Европын болон НАТО-д элсэхэд нь саад учруулсаар ирсэн түүхтэй.

 

Энэ бүх зөрчилдөөнийг цэглэх зорилгоор Македоны эрх баригчид бүх нийтийн санал асуулга зохион байгуулсан ч бүтэлгүйтлээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин