Зураач М.Баярмагнайд 65 сая төгрөгийн шагнал олгоно
2018-10-04

 

Засгийн газрын өчигдрийн /2018.10.03/ хуралдаанаар зураач М.Баярмагнай 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг гаргажээ. 

 

Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, зураач М.Баярмагнай нь БНХАУ-д болсон олон улсын дүрслэх урлагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцож шилдгээр шалгарсан юм. Түүний энэхүү амжилтыг Төр, засаг үнэлж 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна. 

 

Биеннальд нь  дэлхийд хамгийн нэр хүндтэй, олон улсын чанартай дүрслэх урлагийн уралдаан юм. Монгол Улс тус наадамд 2015 онд анх удаа оролцож байсан түүхтэй. Биеннальд оролцсоноор Монголын дүрслэх урлагийг дэлхийд таниулах, үнэ цэнийг нь өсгөх, хөгжүүлэх, цаашилбал хотын соёлын нэг хэсэг болгон төлөвшүүлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм. 

 

Зураач М.Баярмагнай нь 1982-1987 Дүрслэх урлагийн дунд сургууль, Монгол зургийн анги 1995-1997 Дүрслэх урлагийн дээд сургууль, Монгол зураг, Бакалавр 1997-1999 Соёл урлагийн их сургууль “Шаравын уран бүтээл дэхь эмэгтэй хүний дүр дүрслэл” сэдвээр магистрийн зэрэг хамгаалсан. 1987 -1995  Улаанбаатар хотын урчуудын салбарт зураач 1995 оноос Монголын урчуудын эвлэлийн хороонд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ичээч:
Яасан элбэг мөнгө вэ. Тэр зураач зургаа үнэтэй зарж болно. Харин ЗГ тэр мөнгөө багш нарын цалин урамшуулалд зарахгүй
2018-10-04