Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн гэргий Росма Мансорыг өчигдөр 17.00 цагийн орчимд Авлигатай тэмцэх газрынхан баривчилсан талаар "www.nytimes.com" сайт мэдээллээ.
Хатагтай Мансорыг улсын хөрөнгө оруулалттай “1MDB” компанитай холбоотой мөнгө угаасан хэрэгт буруутгаж буй гэнэ.
Тэрбээр Путражая хотын Авлигатай тэмцэх газрын төв байранд таван цагийн турш байцааж, дараа нь баривчилсан байна.
Түүнийг 20 орчим хэрэгт буруутгаж буй талаар албаныхан өгүүлэв. Мөн түүний гэрээс их хэмжээний үнэт эдлэл, алдартай брэндийн гар цүнх, хэвтэвч байсан талаар тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ.
Мөн эдгээрийн дунд 27.3 сая ам.долларын үнэтэй ягаан өнгийн хүзүүний зүүлт байсан гэнэ.
Харин Нажиб Разакийг эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө уг угаасан, авлига авсан, улсын мөнгийг хувьвдаа завшсан, хувийн данс руугаа шилжүүлсэн гэх 30 гаруй хэрэгт буруутгаж байна. Прокурорууд экс тэргүүнд бүх насаар нь хорих ял төлөвлөж буй аж.
Ерөнхий сайд болон түүний гэргий дээрх бүх хэргийг үгүйсгэж "Улс төрийн золиос боллоо" гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |