Д.Эрдэнэбат: Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй
2018-10-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Төрийн албыг 60 тэрбумаар арилжаалснаас болж төрийн албаны мерит заримч алдагдаж, мэргэшсэн, чадварлаг, ёсзүйтэй хүний нөөцөөр хангагдах ёстой төр үнэгүйдэж, бодлогогүй, шийдвэргүй үйл ажиллагааны улмаас нийгмийн цочирдуулсан  үйл явдал шил даран гарсаар байна. Төрийн бодлого хэрэгжих Засгийн газрын яам, агентлаг, төрийн бусад байгууллагад улстөржилт хэрээс хэтэрч, архидалт, авлига хавтгайрч, аллага хүртэл гарсан нь энэ төрийн хариуцлагагүй байгаагийн тод жишээ болж байна. Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ огцорсон болж харагдсанаар асуудал намжихгүй.

 

 

Эрх баригчдад бүгдийг тогтолцоо руу чихэх эрх байхгүй. Үндэсний аюулгүй байдал алдагдаж, өр зээл нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын эдийн засаг нэг улсын хараат болох үйл явдал руу эрчимтэй гулсан орж байна. Засгийн газрын нийт өр 2016 оны хоёрдугаар улиралд 16 их наяд төгрөг байсан бол 2018 оны хоёрдугаар улиралд 22 их наяд төгрөг болж нэмэгдсэн байна.

 

МАН засгийн эрхийг аваад Чингис, Самурай бондын хэмжээний валютын өр тавьсан хэрнээ хийсэн зүйлээ гараа хумхин суулаа" хэмээн шүүмжиллээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Ene:
Ene bolovsrolgui buldozerchin buhandai yu yarij bgaagaa meddeg bolovu? Ardchilsan namiihan zasag barij baihdaa ulsiin horongiig yaj hulgai hiij luivardaj mongoliig dampuuruulsaniig bugd medneshuu. Muu omhii buhandai mini
2018-10-04