АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг эргүүлэн томилохоор болжээ
2018-10-05

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрсөн долдугаар сард тушаал гаргаж, АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг хууль бусаар ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон тухай мэдээлэл цацагдсан.

 

Уг тушаалтай холбогдуулан АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Тэгвэл энэ сарын 2-нд АШУҮИС-ийн захирал Г.Батбаатартай холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болсон байна. Тус шүүх хурлаар АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг "Ажлаас нь үндэслэлгүй халсан" хэмээн үзэж, үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Н.Энхээ:
Шүүхийн шийпвэр ШУДАРГА гарсан байна. Дэмжицгээе !
2019-09-17
БОЛЖ ДЭЭ:
ЗА ЧАДВАЛ БУШУУХАН БУЦАЖ ИРЭЭД ДҮРМЭНД НЬ ОРУУЛ ДАА.
2019-02-20
ZOCHIN:
HUUHELDEI TCOLMON BOLJDEE.
2018-10-05
СОЧ:
ЯАСАН ТОГЛООМЫН ЗАСАГ ТӨР ВЭ САЙД НАР НЬ ЭРГҮҮ МАЛ ЮМУУСНЭГ ХАЛААД НЭГ БУЦААГААД МАН НАМ ЭРГЭЖ БУЦАХААС ӨӨРӨӨР АЖЛЛААЧЭЭ
2018-10-05
Иргэн:
Үнэхээр ажлаа сайн хийж байсан, цаашдаа ч ажлаа сайн хийх хүн мөн гэж үзээд байна уу? Эсвэл захиралаараа байгаад байх хувийн сонирхол байна уу? Ялгаж салгаж ойлгоход хэцүүхэн асуудал уу?
2018-10-05