Яамдын газрын дарга нарын томилгоог хэлэлцэв
2018-10-05

 

Төрийн албаны зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2018.10.04/ болж, Төрийн албаны шинэчилсэн хуулийг дагалдаж гарах дүрэм, журамд оруулах санал болоод зарим албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, “Төрийн албаны сургалтын байгууллагын дүрэм”-д тусгах санал хийгээд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхэд цалин, урамшуулал олгох, орон байраар хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх баталгааг эдлүүлэх, төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, төрийн албан хаагчид нөхөх олговор олгох журам зэрэг нийт 27 асуудал хэлэлцсэн юм.

 

Түүнчлэн хуралдаанаар зарим яам, агентлагуудын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг Төрийн албаны зөвлөлийн гишүүд хэлэлцэж, дүгнэлт гаргав. Тухайлбал, Батлах хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Сангийн яамны Хууль эрхзүйн газрын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дэд дарга зэрэг 12 албан тушаалтныг томилох асуудлыг хэлэлцэж тогтоол гарган, холбогдох албан тушаалтнуудад санал хүргүүллээ.

 

Эдгээр хүмүүс нь төрийн албаны ажил үүргийг бага доод албан тушаалаас нь шат дараалан гүйцэтгэж, тогтвор суурьшилтай ажилласаар зэрэг дэв ахиж, Төрийн албаны шалгалтыг амжилттай давж, одоогийн албан тушаалд хүрч буй хүмүүс юм.

Shuud.mn
Сонин хачин
Малын эмч нарын төлөөлөл:
Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдаад 4 сар болчихлоо. Газрын дарга нь мал амьтны эрүүл мэндийн хуулийн шаардлагыг хангаагүй мэргэжлээрээ 1 жил ажилласан МАН-ын зүүний хүчний тодотголтой сумын засаг даргыг томилсон.Саяхан танайхаас агентлагийн даргын сонгон шалгаруулалтыг зарлахдаа хуулийн мэргэжлээрээ 15 жилээс доошгүй гэсэн шаардлагыг өөрчлөн мэргэжлээрээ 1 жил гээд оруулчихсан байх юм .Одоо мал эмнэлгийн газарт байгаа газрын дарга нар нь төрийн албаны сонгон шалгаруулалтанд ороогүй төрийн захиргааны албан хаагч бус нэг ангийн болоод Ховдын аймгийн нөхдүүдийг түр бус жинхэнэ албан хаагчаар хууль бус томилгоо хийгээд байна.Хэзээ сонгон шалгаруулалт зарлах вэ.ХААЯ-ны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хэзээ вэ,зарласан уу эсвэл шууд томилсон уу.
2018-10-05
irgen:
mongol ulsad yagaad toriin alban haagch zaaval namuudaas baidag um be ?,,,,ard tymnii dundaas ch baih estoi , hudlaa toriin alban haagch gedeg shalgalt bas baihaa bolih heregtei shdee, ulsdaa ajillah chadvartai hyn nam hargalzahgui ajillah erhtei baih estoi , er ni hen iim teneg system zohioson um be ? bolioch naadahaa, hogjson ornuudad ch iim teneg um baidaggui …!!!!
2018-10-05