Ж.Бат-Эрдэнэ: ЗТХЯ-ны явах ёстой дарга нар буцаад ирсэн байгааг анхаараарай
2018-10-05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  2019 оны улсын төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь ЗТХ-аар Я.Содбаатарыг  нэр дэвшүүлэн томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Дараагаар нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Я.Содбаатар гишүүнийг дэмжиж байна. Ажилд нь амжилт хүсье. ЗТХЯ-ны боловсон хүчин дээр анхаараарай. Хариуцлагагүйн зуд болсон салбар гэж байна. Бас ч гэж тийм биш. Ер нь жоохон номондоо орсон. Бүх газрын дарга нарыг сольсон. Эхлүүлсэн ажлаа хэрэгжүүлэхийн тулд газрын дарга нарыг анхаараарай. Явах ёстой дарга нар буцаад ирсэн байгаа. Үүн дээр анхаараарай. Төмөр зам, Тавантолгойд хэрэгжүүлэх ажил бүрдсэн.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах явц ямар байна вэ? Автозам, төмөр замын бодлогын хэрэгжилт ямар байна вэ?

 

Нэр дэвшигч Я.Содбаатар:

 

- Шинэ нисэх онгоцны буудалд хийж хэрэгжүүлж байгаа зарим ажлууд нь хараахан дуусаагүй  гэж ойлгож  байгаа. Цаашдаа олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг яаж, хэрхэн авч явах талаар яригдаж байгаа. Шинэ нисэх онгоцны буудлыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн салбарын ажлыг дэмжиж ажиллана. Автозам, төмөр замын салбарынхантай ярилцаж, хэд хэдэн асуудлыг шуурхай хэрэгжүүлнэ. Тухайлбал, Налайх, Дарханы замын асуудал.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Энэ удаагийн томилгоо баяр баясгалантай зүйл биш. Хүн амины харамсалтай хэрэг ЗТХЯ-нд гарлаа. Сайд нь албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөс хойш хоёр сарын дараа хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.  Мөн өнөөдөр 2019 оны улсын төсөв хэлэлцэж байхад сайдын томилгоог яаравчлан оруулж ирж байна. Сайд нь томилогдоогүйгээс энэ салбарын төсөв багасч орж ирсэн байна.  Хийгдэж, байгаа хэрэгжих ажлуудад анхаарах биз ээ.

 

Нэр дэвшигч Я.Содбаатар:

 

-Гишүүд зөв асуудал хөндөж байна. Төсөвт зарим хэрэгжүүлэх ажлын санхүүжилт хасагдсан байна лээ. Тиймээс хэлэлцүүлгийн явцад гаргасан саналыг дэмжиж өгөхийг хүсье.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Хариуцлага тооцох асуудал дууссан уу, Ерөнхий сайд аа?

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Хариуцлагын тухай асуудлыг хаана хаанаа ярьж байгаа. Хариуцлагын асуудлыг тусад нь ярих болно, О.Баасанхүү. Шаардлагатай гэвэл надтай жич уулзаж, тодруулаарай.

 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

 

-Нэр дэвшигч Я.Содбаатар гишүүнд амжилт хүсье. Юун түрүүн түгжрэлийг бууруулах асуудалд анхаарч бодлогын шийдэл гаргаж өгөөч. Хүн болгоны үгэнд нисэх, төмөр замын тээврийн үйлчилгээ хүндэрч байгааг давтан хэлж байна. Бид жил бүрийн төсөв дээр эдийн засгийн орлого нэмэгдүүлэх талаар ярьдаг. Гэтэл монросцветментийн агуулахад хүдэр хэмжээгээр хадгалаастай, төмөр замынхан вагон гаргаж өгөөгүй гэдэг. Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

 

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Сайд Я.Содбаатарт::
Сайд Я.Содбаатарт: Олгодог тусгай зөвшөөрлүүдийг их удаан хүлээлгээд байгаа тэрэн дээр анхаараарай. Замын ажил зун л явагддаг ажил ш дээ. Тэрийг журам өөрчилж байна гээд энэ зун удааснаас болоод ТЗ-ээ авч чадалгүй өвөлтэй золгосон. Уул нь өвөл ажил зогссон үедээ тэр журам энэ тэрээ өөрчилмөөр юмаа. ТЗ-ийн журам өөрчилөгдөж байгаа гээд удаан хүлээснээс болоод авч чадаагүй.
2018-10-06
Хүү гишүүн өдөж бгаад өрөөнд нь балбуулханадэ
2018-10-06
Явах ёстой дарга нар буцаад ирсэн байгаа - Tumur zamiin samaaranch KHALTAR-s anhaarlaa sultgaj bolohgui shuu!!!!! gej baina daa Sodoo mini
2018-10-06
Зочин:
Энэ салбарын мэргэжлийн хүн МАН д байхгүй юмаа
2018-10-05
Урд байсан сахал Бат-Эрдэнэ ч муу сайд байсан. Одоо ирж байгаа Содбаатар мэргэжлийн бус байна. Энэ салбар дампуурах нь тодорхой боллоо
2018-10-05
БАЛЖ:
Баахан дарамталж хүн амьтан сольж эцэст нь хүний аминд хүрчихээд одоо бас юу вэ....
2018-10-05