Бодолтой, болгоомжтой амьдарна шүү, охид оо
2018-10-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Цахим орчинд 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр эмэгтэйчүүдийг хүчирхийлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байгаа бичлэг олон нийтэд тарсан бөгөөд уг бичлэгийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас ажиллагаа зохион байгуулж уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй бүлэг этгээдийг илрүүлэн баривчилсан байна.

 

Сэжигтэн А.Түвшинжаргал нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн 39 настай. Тэрбээр 1995 онд Эрүүгийн хуулийн 124.2, 239,2, 125,1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 5 жил хорих ял шийтгүүлж, 1996 оны 9 дүгээр сард өршөөлийн хуулиар суллагдсан. 2000 онд Эрүүгийн хуулийн 239.2, 292.1, 112.2, 113.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 6 жил хорих ял шийтгүүлж 2005 оны 4 дүгээр сард ялын хугацаа дуусч суллагдсан байна. Мөн 2013 оны гуравдугаар сард Эрүүгийн хуулийн 121, 145,2-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхээс гурван жил 6 сар хорих ял шийтгүүлж 2015 оны зургадугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан. 2016 оны есдүгээр сард Эрүүгийн хуулийн 96.1-д зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхээс 5 жил хорих ял шийтгүүлж 2017 оны наймдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан. 2018 оны зургадугаар сард Эрүүгийн хуулийн 11.6.1-д зааснаар Баянзүрх дүүргийн шүүхээс 300 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн байна. 

 

Харин одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй А.Түвшинжаргал нь СХД-ийн 12 дугаар хороо, "Саппоро" орчимд бусадтай бүлэглэн охид, эмэгтэйчүүдийг зодож, дарамтлан өөрийн эрхшээлд оруулж, биеийг нь үнэлүүлж бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашигладаг болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

 

А.Түвшинжаргал гэгч энэ этгээд өмнө нь нийт 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан бөгөөд 30 настай эрэгтэй У-г мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Дээрх гэмт хэрэгт сэрдэгдэж байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 12.2, 12.3-т зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. 

 

Хохирогч бүсгүй "Манай найзууд гадуур шоудаад манай гэрт ирээд унтаж байсан чинь нэг эмэгтэй найз маань тэр хүмүүсийг дагуулаад аваад ирсэн. Гэнэт хүмүүс орж ирээд зодож, дарамтлаад бэлгийн дур хүслээ хангахын тулд биднийг нүцгэлээд бичлэг хийсэн. Хэдэн сарын дараа бичлэг цацагдаад, цацагдсан өдөр нь цагдаагийн байгууллага ажлаа сайн хийж, баривчилсанд баярлаж байна" хэмээн ярьжээ.

 

Эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж дарамталдаг, хувийн мэдээлэл, эмзэг байдлыг далимдуулан өөрийн эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэргийн золиос болгох, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ нь хохироох, нэр төрийг нь гутаах зэргээр эрсдэлд оруулж болзошгүй байх тул энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Цаашид хичнээн олон охид, бүсгүйчүүд хэрэгтнүүдийн харгис, хэрцгий тохуурхлын золиос болох байсныг хэлж мэдэхгүй. Азаар цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай ажиллаж гэмтнүүдийг барьжээ. Охид санамсар, болгоомжгүйгээсээ цэвдэг сэтгэлтнүүдийн "бай" болсон байна. Хамгийн эмзэглэмээр нь зодуулж, доромжлуулан байж нүцгэлсэн, айсан охид бүсгүйчүүдийн дүрс бичлэгийг эмэгтэй хүн хийсэн гэнэ. "Болиоч" гэх байтал бах таваа хангах мэт бичлэг хийгээд камерын өмнө эмэгтэй хүн, эх хүн зогсож байсан гэж бодохоос нуруугаар хүйт дааж байна. 

 

Өчигдөр л гэхэд бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор, хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулж 2 буюу түүнээс олон хүнийг байнга тогтвортой бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож С.Мягмарсүрэн гэх эмэгтэйг шүүхээс 12 жилийн хорих ялаар шийтгэсэн.

 

Уяхан, туяхан, өрөвч, нинжин сэтгэлт эх хүн хэмээн өргөмжлөгддөг эмэгтэйчүүд ийм увайгүй үйлдэл хийж буй энэ цаг үед бодолтой, болгоомжтой, ухаантай амьдарна шүү охид оо!

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зоригоо:
ардчиллын буян эдэлж явсан лалар байна шдээ,5-н жил аваад 2 жил болоод хугацаа нь дуусаад гэнэ үү,ард-чи-лалар алуурчин хүчиндэгч авилгачдад ийм хайртай
2018-10-07
Uneniig erelhiilegch:
Сэтгэгдэл:Tiim sh dee,iim muusain hun bish yumnuudiig shuud l buudchih heregtei sh dee... Hend,yund hereggui araatanguudaar mongol dutav gej...Ami guigaad archaaguitaad bvl zasaad,nudiig ni uhaad hayah ch bagadna daa...
2018-10-07
Зочин:
наадах чинь юу ч биш манай гомо мөнхөө ахийн үйлдсэн бузар хэргийн дэргэд юу ч биш. манай гомо мөнхөө ах бол алдартай гаж донтон_ бас архаг тэмбүүтэй
2018-10-06
88848664:
АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ ДАГАЛДУУЛЖ ГАР УТАС ЗАСВАРЧНААР СУРГАНА. МАНАЙ СУРГАЛТАНД СУУСНААР ГАР УТАСНЫ - ПРОГРАММЫН ГЭМТЭЛ /ANDROID БОЛОН IPHONE/ - ТЕХНИКИЙН ГЭМТЭЛ - ШИЛ, ДЭЛГЭЦНИЙ ГЭМТЭЛҮҮДИЙГ ЗАСВАРЛАХ ЧАДВАРТАЙ БОЛНО. МӨН СУРАЛЦАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ 500GB ПРОГРАММ ҮНЭГҮЙ ӨГНӨ. - ОНОЛ 20% - ПРАКТИК 80% ӨӨРӨӨ ХҮСВЭЛ КОМПЬЮТЕРИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ БОЛОН ЗАСВАРЫН НЭМЭЛТ ХИЧЭЭЛ ОРЖ БОЛНО. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 1 САР ХАРИЛЦАХ УТАС: 8884-8664 https://www.facebook.com/groups/335184440588001/
2018-10-06
0101:
Хугацаагаараа сууж бсан бол нэлээд хэдэн хэрэг гарахгүй л бх бж
2018-10-05
Uneniig erelhiilegch:
Сэтгэгдэл:Tiim sh dee,iim muusain hun bish yumnuudiig shuud l buudchih heregtei sh dee... Hend,yund hereggui araatanguudaar mongol dutav gej...Ami guigaad archaaguitaad bvl zasaad,nudiig ni uhaad hayah ch bagadna daa...
0202:
Ялын хугацаа дуусна гэж яг яадаг юм бэ,хуулийн хэллэг бидний мэддэг тооноос өөр байдаг юм уу? 5-6 жилийн ял аваад 1-2 жил болоод суллагдсан байх юм хугацаа нь дуусаад суллагдсан гэх үү өршөөл нтрд хамрагдсан гэх үү? тайлбарлаад өгөөч
2018-10-05
yashkanuud hashrahgui ee
2018-10-05