100 сая төгрөгийн ШАГНАЛТАЙ тураах уралдаан зарлагдлаа
2018-10-05

Монголын эргэлтэт дугуйн “Сүлд спиннинг” клуб ээлжит уралдаанаа зарлалаа. Тэр нь Монголд төдийгүй Азид хамгийн өндөр шагналын сантай “Би жингээ хасмаар байна-Big show”. Уг шоуны шагналын сан нь 100 сая төгрөг байх бөгөөд урьд өмнө ийм өндөр шагналтай уралдаан зарлагдаж байгаагүй юм. “Би жингээ хасмаар байна-Big show” уралдааны талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

 

“Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд “Монголын эргэлтэт дугуйн холбоо, Сүлд спиннинг клуб 2015 оноос хойш биеийн тамир, чийрэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Гурван жилийн хугацаанд эрүүл чийрэг биеийг эрхэмлэсэн бүхэн рүү чиглэсэн олон ажлыг зохион байгууллаа. Өнөөдрөөс “Би жингээ хасмаар байна-Big show” төслийг эхлүүлж байна. Бид энэ төслөө маш удаан хугацаанд төлөвлөж, боловсруулсан. Монголд эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн чиглэлээр зохион байгуулагдах хамгийн том уралдаан болно” гэдгийг тэрбээр онцоллоо.

 

Монголд анх удаа зохион байгуулагдаж буй хамгийн том тураах тэмцээний оролцогчид бүгд “Монре даатгал” ХХК-ийн даатгалд хамрагдана. Энэ тухай “Монре даатгал” ХХК-ийн маркетингийн менежер А.Ариунболд “Манай компани сүүлийн хоёр жилийн хугацаанд тамирчдын гэнэтийн осол гэсэн даатгалын үйлчилгээг гарган, ажиллаж байна. Энэ хүрээнд “Сүлд спиннинг” клубтэй хамтран  “Би жингээ хасмаар байна-Big show”-ны бүх оролцогчдыг гэнэтийн ослын даатгалд хамруулна. Оролцогчдод тулгарах бүх эрсдэлээс бид хариуцна” гэсэн мэдээллийг өглөө.

 

“Би жингээ хасмаар байна-Big show” нь 80-95 кг жинтэй эмэгтэйчүүд, 95+ кг-ын жингийн холимог гэсэн хоёр төрлөөр явагдана. Уралдаан жингийн болзол хангасан 55-аас доош насны хэн бүхэнд нээлттэй. Уралдаанд оролцогчид нийтдээ 540 000 төгрөг төлөх ёстой. Үүний 480 мянган төгрөг нь хоёр сарын төлбөр бол үлдэгдэл 60 мянган төгрөг нь оролцогчдын бооцоо аж.

 

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийтдээ 500 оролцогч уралдаанд оролцоно гэсэн  тооцоог зохион байгуулагчид хийсэн байна. Хөдөө орон нутгаас ирэх оролцогчдыг байраар хангана гэдгийг  “Сүлд спиннинг” клубын захирал Г.Мөнхсүлд хэлж байна.

 

Хоёр сарын хугацаанд явагдах уралдаанд оролцогчдын жин, биеийн харьцааг 14 хоног тутамд хэмжинэ. Ингэхдээ хамгийн их жин хаясан оролцогчдыг уралдааны явцад хоёр сая төгрөгтэй тэнцэх Iphone8 утас болон нотевүүк, imac-аас сонгох шагнаж урамшуулна.

 

Уралдааны шагналын сан нь 100 сая төгрөг. Үүнээс ангилал тус бүрт хамгийн их жин хаяж, түрүүлсэн хоёр оролцогчдод 30 сая төгрөгийн шагнал гардуулна. Мөн их жин хаясан найман оролцогчдыг тус бүр хоёр сая төгрөгөөр шагнана. Үүнээс гадна 60 оролцогчдыг спиннингийн хоёр сарын эрхийн бичгээр урамшуулах юм байна. Дашрамд дуулгахад оролцогч бүрт бөөр хамгаалах бүс, шэйкер аяга бэлэглэнэ.

 

Уралдааны бүртгэл 10 дугаар сарын 5 буюу өнөөдрөөс эхэлж байна. Бүртгэл энэ сарын 31-ийг хүртэл явагдах бөгөөд оролцогчид 540 мянган төгрөгийн төлбөрийг 2-3 хувааж төлөх уян хатан нөхцөлтэй юм.

 

“Би жингээ хасмаар байна-Big show” уралдаанд оролцохыг хүссэн хэн бүхэн Сүлд спиннингийн клубын төв оффис болон Имарт салбарт хандах боломжтой. Мөн 9088-5500, 9077-4400 дугаарын утас болон  Suld Trainer фэйсвүүк хуудсанд хандаж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
Чамаас ямар шагнал нь гарж байгаа юм уу арчаагүй зантайн бээ. Өөрөө орж чадахгүй болхоороо атаархаад байгаа юм уу яадын Харин ч их зүгээр санагдаж байгаа хүн тураад шагнал авна гэдэг бол. Чам шиг хүмүүс тэр НӨАТ-ийн шагналдаал итгээд хүлээж бай хэзээч чамд 100000000₮ шагнал ирэхгүй
2018-10-07
Чамаас ямар шагнал нь гарж байгаа юм уу арчаагүй зантайн бээ. Өөрөө орж чадахгүй болхоороо атаархаад байгаа юм уу яадын Харин ч их зүгээр санагдаж байгаа хүн тураад шагнал авна гэдэг бол. Чам шиг хүмүүс тэр НӨАТ-ийн шагналдаал итгээд хүлээж бай хэзээч чамд 100000000₮ шагнал ирэхгүй
2018-10-07
30 say iin shagnaltai, 100 say iin shagnaliin san tai. Zuv garchig uguuch.
2018-10-07
170.000 сая төгрөгийн цэвэр ашиг гарж байна.
2018-10-05
Ene eostoi teneg uraldaan...eniigee bolimoor yumaa...tiim l uralduulmaar baival uur yumaar uralduulaasai ...
2018-10-05
Чамаас ямар шагнал нь гарж байгаа юм уу арчаагүй зантайн бээ. Өөрөө орж чадахгүй болхоороо атаархаад байгаа юм уу яадын Харин ч их зүгээр санагдаж байгаа хүн тураад шагнал авна гэдэг бол. Чам шиг хүмүүс тэр НӨАТ-ийн шагналдаал итгээд хүлээж бай хэзээч чамд 100000000₮ шагнал ирэхгүй