У.Хүрэлсүх: Шилжилт хөдөлгөөнийг бууруулахын тулд дагуул хотуудыг бий болгох хэрэгтэй
2018-10-05

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах ажлын явцын талаар танилцууллаа. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Монгол Улсын хүн ам 3.2 саяд хүрч нийслэл, 21 аймаг, 330сум 1765 баг хороо бүхий засаг захиргааны бүтэц, зохион байгуулалттай байна. Хүн амын судалгаанаас  харахд хөдөөгөөс хот руу чиглэсэн  шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, 67 хувьд хүрээд байна. Нийслэли бүсийн тулгуур төв болон аймгийн төв орчим 66 орчим хувь нь амьдарч байна. Дэлхийн улс орон бүсийн төв, дагуул хотуудыг хэрэгжүүлдэг. Монгол Улс нь хүн амын шилжилт хөдөлгөөнийг бууруулахын тулд дагуул хотуудыг бий болгох хэрэгтэй байна.

 

Байгаль цаг уурын нөхцөлтэй уялдуулан НҮБ-аас  2016 онд Монгол Улсын хот байгуулалтын тайланг боловсруулан гаргасан нь уур амьсгалын өөрчлөлтөд орчин үеийн хот төвлөлт ямар байхаар шийдвэрлэхэд чухал баримт бичиг болсон байна.  

 

Хүн амын хэт төвлөрлийг сааруулах зайлшгүй шаардлагатай байна. Монгол Улсын эдийн засаг жил ирэх бүр өсөн тэлж байна. Олон улсын нисэх онгоцны буудал баригдаж, шинэ суурьшлын төв нэмэгдэж байгаа таатай орчин бүрдэж байна. Бүх аймгуудын нь нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдлоо. Гадаад болон дотоодын аялал жуучлал нэмэгдэж байна. Хөгжлийн төвүүдийг тодорхойлж тогтоох хэрэгтэй. Хот суурин газруудад иж бүрэн үнэлгээ  хийж, оновчтой тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй юм. Нэг төвөөс олон төвт тогтолцоо руу шилжүүлэх санал зөвлөмжийг боловсруулах хэрэгтэй.

 

Монгол Улсын цаашдын урт хугацааны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2020 онд багтаан боловсруулахаар төлөвлөж байна гэлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Saraa:
Tegeed daguul hotoo hurdan bosgooch hudlaa saihan yarij ard tumnii toigoig ugaahaa bolioch.
2018-10-09
иргэн:
Энэ юм хийхгүй сагсагнаад энгэх тэгэх хэрэгтэй гээд үсчээд бүтээсэнмюмгүы жил боллоо огцорвол дээрдээ
2018-10-07
irgen:
yarisaar baigaad horvoo duuslaa,,,,ajlaa hiigeechee
2018-10-07
зочин:
Ухнаагийн Хүрэлсүх ч азтай ерөнхий сайд шүү. Хэзээ ч гандан бууршгүй эр дээ.
2018-10-06