Согтуугаар автомашин жолоодсон 53 иргэнийг 7-30 хүртэл хоногоор баривчилжээ
2018-10-5

 

Улсын хэмжээнд энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлж, сэрэмжлүүлж байна.

 

Энэ сарын 01-нээс 05-ны өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Тээврийн цагдаагийн албанд нийт 1416 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 1017 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас, орон нутагт 4 хүний амь нас хохирсон ноцтой зам ослууд гарсан. Осол, хэргийн улмаас 52 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 12 бага насны хүүхэд осолд өртсөн байна.

 

Мөн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 168 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон бөгөөд эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 иргэнийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчлуулан ажиллалаа.

 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

 

2018.10.02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг асфальтан замд T.Ipsum маркийн автомашин нь улсын дугааргүй МТЗ маркийн тракторын чиргүүлийн араас мөргөж, жолооч М-н амь нас хохирсон,

 

2018.10.01-ний өдөр ХУД-ийн Яармагийн зам, “Оргил” худалдааны төвийн урд замд H.Sonata-7 маркийн автомашин явган зорчигч 62 настай Н-г мөргөж амь насыг нь хохироосон хэргүүдийг тус тус шалгаж байна.

 

Энэ 7 хоногт нийт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногтой харьцуулан авч үзвэл нийт дуудлага мэдээлэл 3 хувиар буурсан бол гэмтсэн хүн, амь нас нь хохирсон хүний тоо 20 орчим хувиар нэмэгдсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
odor bolgon 50 60 khun sogtuugaar ttevriin khergsel barin erkhee khasuulfag bol mashinii tugjrel bagasakh estoi baimaar ym ariin khaalgaar ym uu mashinaa baridag l ym bnn uuniig shalgakh ararga zam baikjgui shuu dee
2018-10-05
baaayaa:
mashin yagaad sogtuugaar bariad bainaa olon huniig alaad baigaagaa medej bainauu sogtuuchuudaa!
2018-10-05