Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-10-07

Малчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна.

2018 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 11-16 хэм, говийн бүс нутгйин өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 2-4 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин