Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлчийг онц хэрцгийгээр хөнөөжээ
2018-10-08

Болгарын “TVN” телевизийн эрэн сурвалжлах сэтгүүлч 30 настай Викториа Маринова бусдын гарт амиа алдсан талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг мэдээллийг орон нутгийн цагдаагийнхан баталсан байна.

 

Хойд хэсгийн Русе хотын Дунай голын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгээс сэтгүүлч бүсгүйн цогцсыг олжээ.

 

Цагдаагийнхан уг хэргийг шалгаж, цэцэрлэгт хүрээлэнгийн хяналтын камеруудыг шүүж эхэлжээ. 

 

Викториа Маринова эрэн сурвалжлахаас гадна Болгарын эрх баригчдын толгойны өвчин гэхэд болно.

 

Тэрбээр цувралаар авлига авсан эрхмүүдийн нэрсийг зарладаг байв.  Европын холбооны орнуудад 2017 оноос хойш дөрвөн сэтгүүлч бусдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
3-R DAIN OIRHON
2018-10-08
Элбэгдорж баттулга нар шиг амьтад алжээ
2018-10-08