Улаанбаатар
Трампаас болж реппер эр нийгмийн сүлжээгээ УСТГАЖЭЭ
10-8

Америкийн уран бүтээлч, реппер Кейни Уэст нийгмийн сүлжээ дэх амьдралаа ТӨГСГӨЛ болгосон талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр инстаграм, твиттер хуудсаа утгасан байна. 

 

Реалити шоуны од Ким Кардашиантай 2014 оны долоодугаар сард хуримаа хийж, өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болоод буй Кейни ийнхүү нийгмийн сүлжээгээ устгасан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас болсон гэв.

 

Кейни, Трампыг ихээхэн дэмждэг ба саяхан Трампын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өмссөн "Хүчирхэг Америкийн төлөө" гэх бичигтэй улаан өнгийн саравчтай малгай өмссөн зургаа нийгмийн сүлжээндээ нийтэлсэн билээ.

 

Уг зургийн дараахан инстаграм, твиттерийн болжморууд Кейниг хэл амаар доромжлох нь хяналтаас гарсан учир дээрх шийдвэрийг реппер эр гаргажээ. 

 

Кейни мөн 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болно хэмээн амлаж байв. 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин