Улаанбаатар
Пол Маккартни: Би өмнөх шигээ алдартай байхаа больсон
11 өдөр

Алдарт “Битлз” хамтлагийн дуучин, хөгжимчин Пол Маккартни “CBS” сувгийн “60 минут” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-“Битлз” хамтлагийн анхны цомог 50 жилийн өмнө гарч байлаа. Бурхан минь тэр үеийг санаж байна. Энэ чухал өдрийг тохиолдуулан аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон?

 

-Миний хувьд их чухал өдөр. Тиймээс зүгээр нэг бусад өдөр шиг өнгөрүүлэхийг хүсэхгүй байна. Маш их дурсамжтай өдөр болох байх. Би өнгөрсөн үеээ хааяа бодохоор их ичдэг. Энэ бүхэн үнэхээр бодит юм уу гээд л өөрөөсөө асууж гарна. Гэхдээ бодит гэдгийг батлах олон үйл явдал болжээ.

 

-Та тухайн үед олон сая бүсгүйчүүдийн зүрхийг булааж “шатаасан”. “Битлз” бол манай цэнхэр гаригийн хамгийн халуухан залуусын нэг. Санал нэгдэж байна уу?

 

-Одоо ч их хөгширчээ. Хэрвээ энэ асуултыг 10, 20 жилийн өмнө асуусан бол би итгэлтэйгээр “Тийм ээ” гэж хариулаад л чам руу нэг инээх байлаа. Би 76 настай. Залуу насандаа маш олон зүйлийг хийсэн учир одоо харамсахгүй байна.

 

-Та их даруухан юм?

 

-Анх удаагаа ДАРУУХАН гэдэг үгийг сонсч байна. Наад үг чинь шууд зүрхэнд хүрч байна шүү. /инээв/ Гэхдээ бодит байдал дээрээ би өмнөх шигээ алдартай байхаа больсон.

 

 

-Ихэвчлэн хуучны дуугаа тайзан дээр тоглож, өнгөрсөн үеээ та сэргээдэг. Та шинэ ая, дуу бичиж байна уу?

 

-Миний үйлдэл хуучнаа дурссантай холбоотой биш. Би зүгээр л хамтлагийнхаа урын санд байгаа зүйлсийг нийтийн сонорт хүргэхийг хүсч байна. Гэхдээ миний толгойд маш их ая эргэлдэж байгаа.

 

-“Битлз” хамтлагийн маш олон дуу цацагдаагүй, өнөөг хүртэл хадгалаастай байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

 

-Тийм ээ. Маш их.

 

-Тухайн үед хамтлагийнхан ч маш их дуу гаргасан. Та ихэнхийг нь бичсэн.

 

-Хамтлаг минь үнэхээр далай мэт урын сантай. Маш олон дуутай. Одоо заримынх нь үгийг бараг мартжээ. Бүгдийг нь санах амаргүй тийм л их дууны эзэд бид.

 

 

-Та өнгөрсөн үе, одоо биед бичиж дуунуудаараа хэн нэгнийг гайхшруулахыг хүсч байна вэ?

 

-Бүх хүмүүсийг. Шинэ цомогт багтсан бүх дууг би бичсэн. Бүгд шинэхэн, давтагдашгүй дуунууд. Эдгээр дуунууд цэнхэр гаригт байгаа бүх хүмүүсийн сонорт хүргэхээр ажиллаж байна.

 

-Хэтэрхий том мөрөөдөл бус уу?

 

-Магадгүй л юм. Гэхдээ би мэдэж байгаа. Боломжгүй зүйл үгүй.

 

-Таныг “Пол чи үнэхээр гайхалтай хүн” байнга хэлдэг. Энэ бүх магтаалыг та хэрхэн хүлээн авдаг вэ?

 

-Нэр алдар гэх согтууруулах ундаа олон уран бүтээлчийг баллаж байна. Энэ бол АЮУЛ. Миний тухай ярьж байгаад баярлаж байна. Би хүүхэд байхаасаа л магтаалд дуртай нэгэн байсан. Магтаал намайг хурцалдаг.

 

-Хэрвээ таныг ажил мэргэжилтэй зүйрлэвэл. Та өөрийгөө ямар ажил мэргэжилтэй зүйрлэх вэ?

 

-Би өөрийгөө гал сөнөөгчтэй зүйрлэж байна.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ish huurhii mini, hangalttai l aldartai bsan shuudee, odoo ushuu iluu aldaraar yahav, zugeer saihan taivan amidar l daa...
2018-10-08