Кайли Миноу тоглолтоо цуцалж, ирландчуудыг гонсойлгов
2018-10-08

Австралийн нэрт дуучин Кайли Миноуг эрүүл мэндийн шалтгааны улмаас Ирландын Дублин болон Белфаст хотноо хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалсан талаар “www.dailymail.co.uk”  сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр  хуваарийн дагуу өчигдөр Дублин хотноо, өнөөдөр Белфаст хотын “SSE Arena” цэнгэлдэхэд тоглолтоо хийх байв.

 

Тоглолт цуцлагдсан тухайгаа тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдэж, гүнээ уучлалт хүсчээ.

 

Кайли “Намайг үнэхээр уучлаарай. Би аль болох түргэн буцаж ирж, та бүхэндээ 100 хувийн сэтгэл ханамж өгөхөө амлаж байна” гэж жиргэжээ.

 

Цуцлагдаад буй дээрх тоглолтууд хэзээ дахин тоглогдох нь НУУЦ байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин