Мадурог хөнөөхийг завдсан гол сэжигтэн АМИА ХОРЛОЖЭЭ
2018-10-09

Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн амь насанд халдахыг санаархсан этгээд амиа егүүтгэсэн талаар "www.thesundaily.my" сайт мэдээллээ. 

 

 

Уг мэдээллийг тус улсын Ерөнхий прокурор олон нийтэд уламжлав.

 

Нийслэл Каракас хотноо Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа өнгөрсөн наймдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдсан билээ. Уг арга хэмжээний үеэр Ерөнхийлөгч Мадуро үг хэлж байхад тэсрэх бөмбөг суурилуулсан нэгэн дрон гэнэт дэлбэрсэн юм. Дэлбэрэлтийн үеэр парадад оролцож байсан хэд хэдэн цэргийн албан хаагч шархаджээ. 

 

Цагдаа, хүчнийхэн уг хэрэгтэй холбогдуулан Венесуэлийн сөрөг хүчний улс төрч Фернандо Альбан Салазарыг өнгөрөгч баасан гаригт баривчилсан аж. 

 

Гол сэжигтэн  Үндэсний тагнуулын албаны төв байранд хүргэгдэн ирэх үедээ "Угаалгын өрөө орж болох уу?" хэмээн хэлээд, улмаар ариун цэврийн өрөөнд бүсээрээ хоолойгоо боож, амиа егүүтгэсэн байна. 

 

Ерөнхий прокурор "Энэхүү хэргийг нарийн шалгахаар болсон. Тусгай баг гаргасан учир удахгүй хэргийн зангилаа тайлагдах учиртай" гэж мэдэгджээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин