Хайлаастын уулзвараас Дарь-Эх хүрэх замын ажил үргэлжилж байна
2018-10-09

Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил үргэлжилж байна. Тус автозамын трассд нийт 105 нэгж талбар байгаа бөгөөд 101 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газрыг чөлөөлжээ. Үлдсэн 4 нэгж талбарын өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөж байна.

 

 

Өнөөдрийн байдлаар тухайн ажлын хүрээнд 57 у/м гүүр, 2 цэгт ус зайлуулах хоолойн ажил хийгдэж дууссан бөгөөд цахилгааны шугам, цэвэр усны шугамын шилжүүлэг, 2 уулзварт гэрлэн дохио суурилуулах, авто замын гэрэлтүүлгийн угсралт, борооны ус зайлуулах далд шугам болон авто замын барилгын ажил үргэлжлэн хийгдэж байна.

 

Тус авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 1м өргөн ногоон байгууламж, 2.25м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байх бөгөөд хотын төвийг тойрсон гол гудамж зам байх ба ачаа тээврийн үндсэн урсгалыг өнгөрүүлэх ач холбогдолтой юм.

 

Авто замын барилгын ажлыг “Мотор Сервис” ХХК гүйцэтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН дэндүү удаан юмаа .АН НАМ БАЙСАН бол аль эрт айлуудад нь өгөх төсвийг овоохон батлуулаад талыг цохиод түргэхэн шийдчихнэ дээ.
2018-10-09
ИЙМ ЖИЖИГХЭН ЗАМЫГ МАН БАРАГ 3 ЖИЛ БАРИХ НЬ ЭЭ
2018-10-09