Британийн ханхүү Харригийн гэргий Меган Маркл өмнө нь гэрлэж байсан билээ.
Сассексийн гүнгийн авхайтан 2011 онд продюссер Тревор Энгелсон гэгчтэй гэрлэж байсан ба хоёр жилийн дараа салцгаасан юм.
Өдгөө 41 настай Энгелсон өчигдөр хуримаа хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.
Тэрбээр өөрөөсөө есөн насаар дүү Курлэнд гэх бүсгүйтэй хуримлажээ. Хуримын ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо болсон байна.
Меган Маркл гүнж болохоосоо өмнө нэгэн хэвлэлд "Амьдралаасаа арилгахыг хүсдэг ганцхан дурсамж бий. Тэр бол Тревор Энгелсонтай гэрлэсэн явдал. Бид нэг нэгнээ шохоорхдог байсан ч хэзээ ч нэг нэгнээ хайрлаж байгаагүй. Түүнээс салаад л би эрх чөлөө гэдгийг мэдэрсэн" гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |