Иванка Трамп: Би НҮБ-д улсаа төлөөлөхгүй
2018-10-10

НҮБ-д суух АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хейли өчигдөр өөрийн хүсэлтээр огцорч буйгаа зарласан.

 

 

Тэрбээр өчигдөр Цагаан ордонд айлчлах үеэрээ энэ тухайгаа Ерөнхийлөгч Дональд Трампт уламжилсан аж. Никки уг албыг 18 сар хашсан ба энэ оныг дуустал төлөөлөгчийн ажлаа хийх гэнэ.

 

Тэгвэл түүний орыг хэн авах вэ гэдэг нь олны анхаарлыг татсаар байна.

 

Америкийн нэр хүндтэй хэвлэлүүд Никкигийн халааг Трампын охин Иванка Трамп авах өндөр магадлалтай хэмээн мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

Трамп Ерөнхийлөгч болсныхоо дараа Иванкад томоохон албан тушаал олгохоос гадна зөвхөн өндөр албан тушаалтнууд танилцах боломжтой улсын нууцын зэрэглэлтэй материалыг үзэхийг зөвшөөрсөн юм.

 

Хэвлэлээр цацагдаж буй дээрх мэдээллийн дараахан Иванка “Би Хэллигийн албан тушаалыг хашихгүй. Би НҮБ-д улсаа төлөөлөхгүй” гэж мэдэгджээ.

 

Трамп, Хэллигийн орыг авах эрхмийг тун удахгүй тодруулах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин