Британи сураггүй болсон араб сэтгүүлчийг нэхэв
2018-10-10

Сураггүй болоод буй Саудын Арабын Жамал Хашогги олон улсын анхаарлыг татсаар байна.

 

 

Тэрбээр энэ сарын 2-нд Туркийн Истанбул дахь Саудын Арабын Консулын газарт очсоныхоо дараа сураггүй болсон юм. Тэгвэл Британийн Гадаад хэргийн яам сэтгүүлч Жамалын талаарх үнэн бодит мэдээлэл өгөхийг Саудын Арабын эрх баригчдаас шаардсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Британийн Гадаад хэргийн яамны нарийн бичгийн дарга утсаар Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адел аль Жубейртай холбогджээ. Сайд “Нөхөрлөл үнэт зүйлээс хамаардаг” гэж хэлсэн аж.

 

Тэрбээр ийнхүү хэлсэн нь” улсын дотоод асуудалд Британи хошуу нэмэрлэх хэрэггүй” гэсэн санаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сураггүй болоод буй сэтгүүлчид санаа зовниж буйгаа илэрхийлж, нэн даруй Жамалын асуудлаар байр сууриа хүргэхийг Арабаас шаарджээ.

 

Трамп “Энэ бүхэн тун ээдрээтэй, тодорхой байна. Гэхдээ бүх зүйл удахгүй илрэх байх” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин