Тэйлор Свифт завсарын сонгуульд ЭЕРЭГ-ээр нөлөөлж эхэллээ
2018-10-10

Америкийн поп дуучин Тэйлор Свифт өнгөрсөн амралтын өдөр анх удаагаа улстөрийн талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн билээ.

 

 

Тэрбээр ирэх сарын 9-ний өдөр зохион байгуулагдах Конгрессын завсарын сонгуульд сөрөг хүчин Ардчилсан намыг дэмжихийг фэнүүддээ уриалжээ.

 

Дуучин бүсгүй 112 сая дагагчтай инстаграм хуудастаа ийнхүү бичсэн нь Ерөнхийлөгч Дональд Трампын сэтгэлийг эмзэглүүлсэн гэхэд болно.

 

Трамп твиттертээ "Тэйлорын дуунууд надад өмнөхөөсөө 25 хувь бага таалагддаг болсон” гэж жиргэжээ.

 

Тэгвэл Тэйлорын дээрх үйдлийн дараахан завсарын сонгуульд саналаа өгөх иргэдийн тоо харьцангуйгаар нэмэгдэх болжээ.

 

Дуучны дээрх сэтгэгдлийг инстаграмдаа нийтлээд 48 цагийн дотор 240 мянган хүн саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Өнгөрсөн сард 47.5 мянган хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
засссс гэхдээ хамаагүй байдгымаа эцэстээ бол хүн өөрөө л сонголтооо хийдгийн энэ хүүхэн хошгорлоо гээд хэн ч дагаж намирдаггүй л байхгүй юу даа хөөргөчих юмаа
2018-10-10