Хар салхинаас урьтаж, 370 мянган иргэнээ нүүлгэн шилжүүллээ
2018-10-10

АНУ-ын Флорида мужийг чиглэн ирж буй хар салхинаас урьтаж, эрх баригчид гамшгийн бүсэд амьдарч буй 370,000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Майкл нэртэй хар салхи Мексик улсыг дайраад 157 км/цагийн хурдтай Флорида мужийг чиглэн ирж буй юм. АНУ-ын Цаг уурын хүрээлэн “Өнөөдөр 16.00 цаг гэхэд хар салхи Флоридаг дайран өнгөрнө” гэж мэдээлжээ.

 

 

Флорида мужид цаг агаарын хувьд тогтворгүй байгаа ба усархаг аадар бороо үргэлжлэн орсоор байна.

 

Флорида мужийн захирагч Рик Скотт Майкл иргэдээ сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

 

Төв Америк хар салхины улмаас 12 хүн амиа алдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин