"Майкл" хар салхи хүний аминд хүрлээ
2018-10-11

"Майкл" нэртэй хар салхи өчигдөр 16.00 цагийн орчимд АНУ-ын Флорида мужийг дайран өнгөрч, үлэмж хэмжээний хохирол учруулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Хар салхины улмаас тус мужид нэг иргэн амиа алдсан талаар мужийн цагдаагийн хэлтсээр уламжлав.

 

"Майкл" хар салхи 125-150км/цагийн хурдтайгаар тус мужийг дайран өнгөрч, олон зууны өрхийг орон гэргүй болгожээ.

 

 

Оршин суугчид "Хар салхи дэгдэх үеэр автомашин, моднууд яг л хүүхдийн тоглоом шиг харагдаж байна" гэв.

 

Эрх баригчид хар салхинаас урьтаж, гамшгийн бүсэд амьдарч байсан 375,000 иргэнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин