Путин:  Хабиб Нурмагомедовыг хатуугаар шийтгэж, зоригийг нь мохоох учиргүй
2018-10-11

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр "UFC" холбооны хөнгөн жингийн аварга цолоо хамгаалсан Хабиб Нурмагомедов болон түүний аавыг нь хүлээн авч уулзсан талаар "www.denverpost.com" сайт мэдээллээ. 

 

 

Кремлийн тэргүүн Ульяновск хотноо зохион байгуулагдаж буй "ОХУ-Спортын гүрэн" арга хэмжээнд оролцох үеэрээ тэдэнтэй уулзжээ.

 

Уг уулзалтын үеэр Путин, Хабибын аавд хандан "Ялалт байгуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөсөн гүнээ талархлаа. Абдулманап та хүүгээ хэт хатуу шийтгэхгүй байхыг хүсье. Хабиб тун залуухан байна. Түүний зоригийг мохоох учиргүй. Тэр гол даалгавраа биелүүлсэн. Тэр үнэ цэнэтэй ялалт авчирсан. Би хувьдаа Хабибын буруу гэж бодохгүй байгаа. Учир нь гаднаас хэн нэгэн бие рүү халдвал зүгээр хараад суух хүн байхгүй. Хариуг нь тэр дор өгөх учиртай" гэж хэлсэн байна. 

 

Хабиб өнгөрсөн амралтын өдөр болсон тулааны дараа дэвжээнээс бууж, өөрийг нь хэл амаар доромжилсон үзэгчтэй нударга зөрүүлэхээс гадна өрсөлдөгч Конор Макгрегорын багийнхантай зөрчилдөөн үүсгэж, "UFC" холбооны дотоод дүрмийг ноцтой зөрчжээ.

 

Тус холбоо уг хэргийг нарийн шалгаж, буруутанг олох хүртэл бооцооны мөнгө болох 2 сая ам.долларыг Хабибт өгөхгүй гэдгээ илэрхийлээд буй юм. Мөн Хабибын тэмцээнд орох эрхийг хязгаарлах улмаар аварга цолыг нь хурааж болзошгүй хэмээн сануулжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Аавын харц дуугүй дүнсиисэн төрх бас ч хэцүүхэн л даваа бдагсан.
2018-10-11
Соёлт ертөнцөд алив бүхэн ёс зүй ,дүрэм журмандаа захирагддаг.Харин Орост ,Путинд тийм юм байдаггүй юм байхдаа.
2018-10-11
Пошел на хуй!:
Этот Кремлёвский карлик всячески пропагандирует, что война неизбежна. Но забывает того, что он не больше, чем бумажный лев и Россия - это страна алкашей и неудачников.
2018-10-11
Дэлхий дахинд гаднаа барьц алдахгүйгээ мэдэлгүйдээ
2018-10-11
Зочин:
Ухаантай зоригтой удирдагчтай байх сайхан юм даа.
2018-10-11
Зочин:
Энэ үгээрээ гаднаас Орос орон руу хэн нэгэн оролдвол хариуг нь өгнө гэдгээ давхар илэрхийлчихлээ дээ.
2018-10-11
Путины ухааныг үнэлээд баршгүй дээ
2018-10-11