Улаанбаатар
Бангладешийн шүүх 2004 онд халдлага үйлдсэн этгээдүүдэд цаазын ял оноолоо
8 өдөр

Бангладешийн нийслэл Дакка хотноо өнгөрсөн 2004 оны наймдугаар сарын 21-нд сонгуулийн санал хураалтын үеэр террорист халдлага болсон юм.

 

 

Тухайн үед халдлагаар 24 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан билээ. Цагдаагийнхан өнгөрсөн хугацаанд дээрх халдлагатай холбоотой 19 этгээдийг баривчилжээ. 

 

Бангладешийн Дээд шүүх 14 жилийн дараа халдлага үйлдсэн этгээдүүдэд ЦААЗЫН ЯЛ ноогдуулсан талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.  Ял сонссон этгээдүүдийн дунд төрийн өндөр албан тушаал хашиж байсан хоёр эрхэм бий гэнэ. 

 

Мөн халдлагатай холбоотой 11 этгээдэд бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн аж. Эдгээрийн дунд Ерөнхий сайд асан Халеда Зиагийн хүү, сөрөг хүчний намын дарга Тарикуе Рахман багтжээ. 

 

Тэд хоёр сарын дотор давж заалдах эрхтэй ба шүүхээс "Тэд хийсэн үйлдлийнхээ төлөө зохих ёсны шийтгэлээ авсан" гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин