Ченнинг Татум шинэхэн дурлалтайгаа учрав
2018-10-11

Холливууудын сайхан залуусын нэг, жүжигчин Ченнинг Татум энэ оны эхээр эхнэр Женна Деванаас салсан билээ.

 

 

Хос 2008 онд хуримаа хийсэн ба охинтой юм. Гэр бүлээ цуцлуулсан шалтгаанаа уран бүтээлчид тайлбарлаагүй ч Татум, экс эхнэртээ сэтгэл санааны хохирол хэмээн их хэмжээний мөнгө төлсөн гэж ойрын эх сурвалжууд өгүүлэв.

 

Хэсэг хугацааг ганцаараа өнгөрүүлсэн Татум шинэхэн дурлалтайгаа учирсан талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ.

 

Тэрбээр Британийн поп дуучин Жесситэй учир ургуулсан гэнэ. Тэд саяхнаас олны харцаас нууцаар болзох болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин