Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
2018-10-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.  Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Дараагаар нь Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Чинзориг иргэдээ цэргийн энгийнээр нь ялгаж 7 жил болгож нэмэгдүүлж байгаа нь үндсэн хууль зөрчиж байна шүү
2018-10-11