"Союз" хөлөгт осол гарч, ОХУ-АНУ сансрын нисгэгчид ослын буулт хийжээ
2018-10-12

Казахстаны Байконур сансрын буудлаас хөөрсөн ОХУ-ын "Soyuz MS-10" хөлгийн хурдасгуурт гэмтэл гарсаны улмаас АНУ-ын сансрын нисгэгч Ник Хаг, Оросын сансрын нисгэгч Алексей Овчинин нар үүргээ гүйцэтгэж чадалгүй ослын буулт хийсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

Сансрын нисгэгчид хөөрөөд зургаан цагаан дараа задгай сансарт байрлах Олон Улсын Сансрын Станцад очихоор төлөвлөж байжээ.

 

 

Хөлөг амжилттай хөөрсөн ч 2 минут 45 секунтын дараа хөлгийн хурдасгуурын хэсэгт асуудал үүссэн болохыг 43 настай Ник Хаг төв станцдаа мэдэгдсэн аж.

 

Нисгэгчид 9.09 цагийн орчимд Казакстаны баруун хэсгийн Жезказган тосгонд амжилттай газардсан ба удалгүй нисдэг тэрэг ирж, нисгэгчдийг очиж авчээ. Тэднийг Байконур хотноо ирэхэд нь гэр бүлийнх нь угтан авсан байна.

 

 

Америк нисгэгчийн хувьд уг аялал анхных байсан бол 47 настай Алексей Овчинины хоёр дахь аялал байжээ. Тэрбээр 2016 онд хагас жил задгай сансарт ажилласан хашир туршлагатай нэгэн юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин