АТГ "жараахайнуудыг ангуучилж" эхэллээ
2018-10-12

АТГ-аас боловсролын салбарт анхаарал хандуулж эхэлснээ өнгөрсөн сарын ээлжит мэдээллээрээ зарласан. Тус газраас АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд зөвлөмж өгч, нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг сануулжээ. Гэвч зөвлөмжийн биелэлт хангалтгүй байснаас өдгөө АТГ-аас хоёр ч сургуулийн захирлыг саатуулаад байна.

 

 

Эхлээд энэ сарын 5-ны өдөр Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг хахуул авч байхад нь үйлдэл дээр нь барьжээ гэх мэдээлэл цацагдав. Харин өчигдөр “Шинэ эхлэл” сургуулийн захирал Р.Эрдэнийг мөн л авлига авч байхад нь үйлдэл дээр нь саатууллаа хэмээн мэдээлэгдлээ. Хичээлийн шинэ жил эхлээд сар гаран болж байхад хоёр ч захирал үйлдэл дээрээ АТГ-т гардуулсан нь тохиолдол уу, зохион байгуулалт уу гэдгийг хэлэх боломжгүй.

 

Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнийг саатуулсны дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү тайлбар тодруулга өгсөн юм. Тэрбээр тодруулгадаа Г.Бум-Эрдэнийг яагаад цагдан хорьсон тухай ярьсангүй. Уламжлал ёсоорр мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас НУУЦ. Харин Г.Бум-Эрдэнэд хахуул өгсөн хүнийг мөн саатуулсныг дурдаад авлига өгөгчийн тухай нэлээн сайн тайлбарлажээ. Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахуул өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан.

 

Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахуул өгөөд  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад мэдэгдвэл хариуцлага хүлээхгүй гэдгийг комиссар Т.Баярхүү тайлбарлажээ. Цаашлаад тэрбээр хүүхдээ сургуульд оруулахын тулд аргагүй байдалд орж, хахуул өгсөн эцэг эх нар АТГ-д хандаарай гэдгийг хэлжээ. Матаасын мөрөөр сургуулийн захирал, сургалтын менежерүүдийг шалгаж, харин таны хүүхдийг сургуульд нь хэвээр үлдээнэ гэсэн эерэг үгийг ч хэлж. Эцэг эхчүүдэд хандсан энэ үг хичнээн сургуулийн удирдлагыг АТГ-ын хаалга татуулахыг мэдэхгүй.

 

Ямартай ч АТГ иргэний мэдээллийн мөрөөр ажиллах хуулийн зохицуулалтыг энэ удаа нэлээн сайн ашиглах бололтой. Зөвхөн хахуул авагчийг бус өгсөн хүнийг шийтгэнэ. ГЭХДЭЭ...хэмээн хэлсэн хуулийн заалт аргагүй байдалд орж, халаасаа тэмтэрсэн цөөнгүй эцэг эхчүүдийг чихийг сэртийлгэсэн нь мэдээж. Дахин ...дүгээр /дугаар/ сургуулийн захирал АТГ-д шалгагдаж эхэллээ гэвэл гайхах зүйлгүй. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулахын тулд эрх мэдэлтэнд нь төгрөг гардуулдаг нь нууц асуудал биш. Гэхдээ АТГ-т баримт л хэрэгтэй.

 

Энэ удаа АТГ жараахайнуудыг ангуучлахаар шийдсэн нь тодорхой.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
1ийн Цэрэнхүү
2018-10-15
Шантааж АТГ
2018-10-14
АТГ нөхдүүд сүүлийн үед өөрсдөө ...........
2018-10-14
Монгол улсад хувьсгал хэрэгтэй байна
2018-10-14
He he:
Jaraahai ch bas tom boltson ni bnaa buur avgaldai durstei ni temtseh heregtei tegj bj l avilga bagasna busdaar tomoos ni ehelvel uls ornoo suiruulj medne shuu dee.neg ue ee bodhod tur harin ch gaigui bgaan bishuu
2018-10-14
1-iin tserenkhuu
2018-10-14
EMEE ENHJARGALD JARAAHAI L BARIGDANA
2018-10-14
Монгол:
АТГ-ын дарга нь Монгол төрийн, монгол хүний шудрага эрх ашгийг хамгаалсан, хүн танихгүй ,хуулийг ягштал мөрддөг, ард иргэддээ нээлттэй мэдээллэх, хүний эрх ёс зүйг дээдэлсэн, тийм хүн л байгаасай.Эрх мэдэлтэнгүүд л ө.х ерөнхийлөгч болон дарга сайд холилдоод оролцоод байхгүй байвал сайн...
2018-10-14
Монгол:
АТГ өөрсдөө л битгий Авилгал аваарай. Том жижиг гэлтгүй улс орон чинь авилгалд идэгдэж дууслаа. Гэрэл гэгээ оруулж таслан зогсооё. Бүх нийтээрээ тэмцэж энэ бохир муу муухай зүйлийг тэглэх юмсан.
2018-10-14
60 тэрбумын жараахай нар эмнэлэг, сургууль гээд дүүрсэн юм уу?
2018-10-14
ZOCHIN:
ER N BOL HUULICHID N SHUDARGA BOL IH AMARHAAN AVILGALAAS ANGIJRANASHUU.TOMHON AVILGAL BUGD HUULICHID HUVAAGAAD ZALGIDAG UCHIR YMAR NEGEN SHALTGAANAAR ZAMHARDAG. BAYR ,BAYRTCOGT ,SAIHANBILEG ,60 TERBUM,ERDENETIIN HUVCHLAL.......IRGED HAR J BAIGAASHUU...
2018-10-13
Жараахай ч бай тул ч бай Монголчуудыг шалгавал бүгд л авилгалч байгаа . Авилгалч гээд орилоод бгаа нөхдүүд ч гэсэн.
2018-10-13
Zochin:
ЖАРААХАЙ ГЭЭД ЯРИАД БИЧЭЭД БАЙГАА АВИЛГАЛЧИД ЧИНЬ АВИЛГАЛЫН ҮНДЭС БОЛОХООР ХАМГИЙН ЭХЭЛЖ ЭНЭ ЖАРААХАЙНУУДАА БАРИЖ АВЧ ТЭМЦЭХ НЬ ЗӨВ ЭС ТЭГВЭЭС ЖАРААХАЙНУУД ТУЛ БОЛООД ДИЙЛДЭХГҮЙ ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАНД ОРЖ ХАЛДАШГҮЙ ЭРХ ЭДЛЭЭД СУУЧИХАНА.ШУДАРГА ХУУЛЬЧИЙН ДЭГЭЭНД ОРВОЛ БУЦААЖ ТАВИХГҮЙ БОЛ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД ХЭРЭГТЭН БОЛНО.ТИЙМ БОЛОХООР АТГ ОДОО Л ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙНА.ЖАРААХАЙГАА ТУЛ БОЛГОЧИХООД ОДОО ЗАЖЛАХГҮЙГЭЭР ЗАЛГИХ БОЛСОН.
2018-10-13
Зочин:
Сургуульд оруулах хаууль 5000-8000$ болсон байна чамд энэ жараахай юу ??!!
2018-10-12
Мб:
Б Батзориг хадаас зархааа болиоорой гэмтэлээ муулаад л муу архичин
2018-10-12
Ерөнхий сайдууд их хурлын гишүүд банкны ерөнхийлөгч нарынхаа хрэгийг дарж мартагнуулахын тулд шоудаж л байгаа биз
2018-10-12
Zochin:
МУБИС-ийн авилгач Мандахыг шалгаарай.
2018-10-12
60 тэрбум газрын наймаа авилгалын гол эзэн урд зүгийн зээ М.Энхболдыг барьж хорьж шоронд хийх яасан бэ? Ард түмэн хараад байгаа шүү.
2018-10-12
Иргэн:
Гэмтэлийн эмнэлэгийн захирал хувийн компанитай тендерт орж гайгүй багц бүгдийг авдаг шүү..Агь -компани хүний донорын арьс нийлүүлдэг /донорын хуулиар экспорт импортлохыг хориглосон худалдаж болохгүй гэдэг)!!!!!!!!1-1,5 тэрбум ашиг олсон гэнэ ..,Медмонгол -хиймэл үе 2-3дахин!!!!!!! үнээр нийлүүлдэг эмч нарыг хахуульддаг!!!!!!!! ,сүүлийн 4-5 жил ....цааш нь их зүйл байнааа Даварсан эмналэг шүү анхаараарай!!!!!!!!
2018-10-12
сув:
Манай эмнэлэгийн мэс заслын эмч нар нэг хагалгаанаас доод тал нь 200,00-500,000 төгрөг олдог,өвчтөнөө бас булаалдана . ядуу хүмүүс болон,өвчтөн хүндрэх нас барахад тоодоггүй уим билээ.хүнд суртал харьцааны соел үгүй улсд ганц бдаг нэмтлийн эмнэлэг шүү гэж бардамнадаг даа..
2018-10-12
Ddd:
Эрүүл мэндийн яам болон хууль бусаар томилогдсон эмнэлэгийн захиралуудыг шалгах хэрэгтэй Гэмтлийн эмнэлэгийн захирал Т.мөнхсайхан 2016/11 сард нэр бүхий хүмүүст авлига өгч томилогдсонийг олон хүн мэднэ эмч болоод 7 жил тасгийн эрхлэгч ч хийж үзээгүй нөхөр шүү дээ Гэмтлийн эмналэгийн захиргааны албан тушаалд аж ахуй санхүү хүний нөөц албанд өөрийн танил тал компаний хүмүүсийг шууд авсан олон эмч ажилд авсан өөрийн найз нөхөд эмч нартай үгсэн хуйвалдаж авлигын болон бусад хууль тогтоомж зөрчсөн...
2018-10-12
60 тэрбумын жараахай нар эмнэлэг, сургууль гээд дүүрсэн юм уу?
зочин:
авилагачид багадахгүй ээ, барих хэрэгтэй
2018-10-12
зочин:
авилагачид багадахгүй ээ, барих хэрэгтэй
2018-10-12
Zochin:
Hamgiin tom tul ni bur zohion baiguuldag deer ni bidniig udirddag biz dee.
2018-10-12
Kkkkk:
Zov ter hoorhon zagasnuudtai buu haricuul
2018-10-12
Зочин:
Baas tom ch bai zizig ch bai omhii
2018-10-12
Иргэн:
ЖИЖИГ ТОМ ГЭХГҮЙ БАРИХ ХЭРЭГТЭЙ ОДОО ЭНЭ ГЭМТЛИИНХЭН БҮР ГАЛЗУУРЧ БАЙНА ГЭМТЛИИНХНИИГ ШАЛГААЧ АТГ ӨДӨР ШӨНӨ ГЭЛТГҮЙ ШАЛГА ИХ ЮМ ГАРНА ЭНД Л АВИЛГАЧ НАР ХЭДЭН ЗУУН САЯАР НЬ ХАВ ДАРЧИХАААД Л БАЙНА ШҮҮ.
2018-10-12
Иргэн:
Тул байна уу, жараахай байна уу яг адил бүгдийн л барих хэрэгтээ. Жараахайнууд айгаад сандраад байна уу. Биднийг тоохгүй байх гээд авилага аваад байсан өнгөрлөөдөө
2018-10-12
Иргэн:
Тул байна уу, жараахай байна уу яг адил бүгдийн л барих хэрэгтээ. Жараахайнууд айгаад сандраад байна уу. Биднийг тоохгүй байх гээд авилага аваад байсан өнгөрлөөдөө
2018-10-12
Иргэн:
Тул байна уу, жараахай байна уу яг адил бүгдийн л барих хэрэгтээ. Жараахайнууд айгаад сандраад байна уу. Биднийг тоохгүй байх гээд авилага аваад байсан өнгөрлөөдөө
2018-10-12
Иргэн:
Тул байна уу, жараахай байна уу яг адил бүгдийн л барих хэрэгтээ. Жараахайнууд айгаад сандраад байна уу. Биднийг тоохгүй байх гээд авилага аваад байсан өнгөрлөөдөө
2018-10-12
ЗОЧИН:
БОЛЬЧИХ. НӨГӨӨ 1,3 САЯ ДОЛЛОР БУЮУ 3- ТЭРБУМ ЯАСАН БЭ. ИРГЭД ӨӨРСДӨӨ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЖ БАЙГААГИЙН НЭГ ХЭЛБЭР. ХУУХДЭЭ САЙН СУРГУУЛЬД ОРУУЛАХЫГ ХЭН Ч ХИЧЭЭНЭ. ЭЭ. ХАРИН ХУУЛИЙГ МУШГИН ГУЙВУУЛЖ Л БОЛОХГҮЙ.
2018-10-12
Жараахайнуудаа өдөрт нь тэжээж зоог өгөх ажлаа мартав аа!
2018-10-12
zochin:
zohion baiguulalt
2018-10-12