“Хуулийн цоорхой”-гоор хохирсон Хэнтийчүүд
2018-10-12

Намрын чуулганы хэлэлцэх асуудал ар араасаа ундарч, шилээ даран хүлээгдэж байсан.  Хуулийн хугацаатай асуудлууд эхнээсээ  шийдвэрлэгдэж, дараагийн шатандаа шилжилж байна. УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийг товлосон УИХ-ын 62 дугаар тогтоолыг ҮХЦ хууль зөрчсөн гэж түдгэлзүүлээд байсан.  Учир нь иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг. Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэнээр иргэд ҮХЦ-д маргаан үүсгэсэн.  

 

Сонгуулийн тухай хуульд  “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын  гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуульд “Төрийн жинхэнэ албан хаагч УИХ-ын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...  төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх шалтаг, шалтгаан болжээ. ҮХЦ холбогдох хуулийн заалтуудын үндэслэн УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлснийг УИХ хэлэлцээд хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.   Учир нь Сонгуулийн тухай хуульд нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай. Тухайн нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагын талаар тусгайлан заасан зүйл байхгүй аж. Энэ нь нэг талаас  бие даагч болон нэг хэсэг  хүмүүсийн эрх ашгийг зөрчсөн талтай ч  нэг хоёр хүний эрх ашгаас илүү тухайн тойргийн 10 гаруй мянган сонгогчийн эрх ашгийн асуудал хөндөгдлөө.

 

УИХ-ын дээр шийдвэрийн дараагаар ҮХЦ дээд суудлын хуралдаанаараа дахин хэлэлцэх байх. Гэхдээ ямар ч шийдвэр гаргасан  өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн хуулиар нөхөн сонгуулийн товыг ирэх оны зургадугаар сарын сүүлийн гурав дахь долоо хоногт зарлахаар байгаа.

 

 Харин иргэний сонгох сонгогдох эрх үүгээр  хөндөгдлөө. Төрийн албан хаагч гэдэг төрд байх хугацаандаа иргэн үйлчлэх заалттай. УИХ-ын ээлжит сонгуулийн жилд улс төрд орох эрх нь нээлттэй ч, нөхөн сонгуулиар хэрхэн тухай  заалт хуульд байхгүй. Тиймээс төрийн албан хаагчийг иргэний эрхээ эдлэх талаар тусгайлсан заалт оруулах хэрэгтэйг гишүүд санал болгож байсан. Ер нь энэ удаагийн ҮХЦ-ийн дүгнэлт ч, УИХ-ын шийдвэр ч аль аль нь хууль зөрчөөгүй. Сонгуулийн тухай хуульд тусгагдаагүй асуудал сөхөгдсөнтэй холбоотой гэж хууль тогтоогчид үзэж байна лээ.  Тиймээс ч Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхийлөгчийн, УИХ-ын ИТХ-ын сонгуулийн тухай бие даасан хуулиудын төслийг боловсруулан хэлэлцүүлэхээр бэлтгээд байгаа аж. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд “нөхөн сонгуульд нэр дэвшигчид хэрхэн оролцох, тэр дундаа төрийн албан хаагч сонгууль зарлагдсаны дараа тодорхой хугацаанд ажлаасаа чөлөөгдөх тухай заалтыг тусгаж өгөх гэнэ.

 

Өнөөдөр 2019 оны төсвийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Энэ үед Хэнтийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй сонгогчид төлөөлөлгүй, тэнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуудлыг гишүүд тавьж байна лээ. Хэдийгээр Хэнтийчүүд “хуулийн цоорхой”-н хохирогч болоод байгаа ч аймаг, сумын Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх бодлого төвлөгөөгөө гаргаад  явах биз. Харин УИХ-ын  нөхөн сонгуулийг өнөөдрийн үйлчилж байгаа хуулийн хүрээнд ирэх зун явуулах уу, хуулинд өөрчлөлт оруулж хугацааг урагшлуулан Хэнтийн 42 дугаар тойргийн төлөөллийг сонгуулах уу гэдэг эрх баригчдын мэдэлд үлдлээ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
hahahaha:
hentiigeer tusuuluh yum bol . ih hurliin gishvvn nertei alkashuudiin shaardlaga algaa . jamaaraa tsag hugatsaanii haichind niigem saintai muutai uragshilsaar ... . 75 alkash chkn harin ch saad totgor hiij hulgai hiij niigmiig samuuruulsan uursud gvigeeer niigem bvtehgvi gej busdad itgvvlsen tonuuliin mangasuud bololtoidogoo
2018-10-14
hahahaha:
hentiigeer tusuuluh yum bol . ih hurliin gishvvn nertei alkashuudiin shaardlaga algaa . jamaaraa tsag hugatsaanii haichind niigem saintai muutai uragshilsaar ... . 75 alkash chkn harin ch saad totgor hiij hulgai hiij niigmiig samuuruulsan uursud gvigeeer niigem bvtehgvi gej busdad itgvvlsen tonuuliin mangasuud bololtoidogoo
2018-10-14
Юундаа хохирдог юм. Нэг мануухай л тавигдна биз. Харин ч улсын мөнгө хэмнэж байгаа Хэнтийчүүд гэвэл зохих байх.
2018-10-13
Хуульч:
Сонгогчдын эрх ч гэх шиг. Ѳѳрсдѳѳ эрхээ хамгаалж эдлэхгүй бол хэн та нарыг гэх юм. Чадахгүй бол чацга царайлаад дуугүй бай.
2018-10-13
МАНАН гынхан Н.Энхбаяр гарчина гээд шээс нь гоожиж байхгүй юу. Өөр яадаг юм. Монгол оронг энэ намууд л дуусгаж байна.
2018-10-12