Х.Баттулга: У.Хүрэлсүх ээ, төсвийн шинэчлэлээс хувьсгалаа эхлүүл
2018-10-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Уг хуулийн төслөөр өмнөх долоо хоногт УИХ дахь АН тав хоногийн завсарлага авсан байсан. Завсарлагааны хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ирэх оны төсвийн хуулийн төсөлд АН цаашид 3 хоногийн завсарлага авах магадлалтай. Төсөвт ЖДҮ-ийн чиглэлээр ямар ч зүйл тусгагдаагүй. Зөрчил их илэрсэн. Тав хоногийн завсарлагааны хугацаанд УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан. Гэвч ажлын хэсэг байгуулагдаагүй. Тиймээс УИХ-ын даргыг ажлын хэсгээ хурдан байгуулаач, АН-ын бүлгийн саналыг тусгаад яваач гэдгийг дахин хэлмээр байна. Энэ удаад хэлэлцүүлгээ үргэлжлүүлээд явъя гэлээ.

 

Ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлэг дуусахад ажлын хэсэг байгуулах болно гэдгийг УИХ-ын дарга хэллээ. 2019 оны улсын төсвийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр:

 

-Эдийн засаг сэргэсэн ч иргэдийн амьжиргаа сайжрахгүй байна. Монгол Улс 2019 оны улсын төсвийн төсөл бодит амьдралаас тасарсан, ашиг сонирхлын зөрчилтэй  болжээ.  Н.Энхбаярын үеийн гишүүний мөнгө гэдэг нэг сая төгрөг өнөөдөр 5 тэрбум төгрөгт хүрчээ. Гишүүд сонгогдсон тойрогтоо зураг төсөв нь ч гараагүй объектыг төсөвт тусгаж байна. Хөдөө орон нутагт баригдах нэг объектийн төсөв нэг тэрбум гэж тооцоход төсвийг төсөв хэмнэж болохоор байна. Төсвиөөс 340 тэрбум төгрөгийг хэмнэж болохоор байна.

 

Сангийн сайд өөрийн тойрогтоо 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа нь ичгүүргүй үйлдэл юм. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2500 төгрөгт хүрч 600 төгрөгөөр суларсан байна. Бараа үйлчилгээний үнэ өссөнөөс нийгмийн ачааг голлон нугалдаг дундаж давхрагынхныг үгүй хийж байна.

 

Засгийн газрын үе өнөөдөр 21.1 их наяд төгрөгт хүрчээ. Өр нэмж тавихгүй гэж байсан эрх баригчид өр нэмсний учрыг ойлгохгүй байна. Дэлхийн эдийн засаг урьд хожид үзэгдээгүй хямралтай нүүр тулж магадгүй байна. Засгийн газар айсуй эрсэдлийг даван туулахад бэлтгэх хэрэгтэй. Алдагдал бол өр юм. Засгийн газрын өрийг багасгасан гэж байгаа нь дотоод өрийг Монголбанк гаргаж байгаатай холбоотой.

 

Монголбанкны өрийн үлдэгдэл 4.2 их наяд байгаа нь дотооддоо ямар их өр үүссэнийг харуулж байна.

 

Эдийн засаг бүхэлдээ өсөөгүй. Зөвхөн түүхий эд, үүнээс нүүрсний үнэ өссөн. Цээжний тооцоонд тулгуурласан орлого төсөвт хүндрэл учруулна. Төсвийн орлогын бүрдүүлэлт тунхаглалын шинж чанартай байна. 

 

УИХ-ын нэр бүхий гишүүд Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл өргөн барьжээ. Энэ бол гэгээтэй зүйл юм. Төсвийн урсгал зарлагыг бууруулах хэрэгтэй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагын орон тоо, зардлыг 10 хувиар бууруулахыг УИХ-ын дарга намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ тэмдэглэсэн. УИХ-ын даргын 10 хувь хэмнэх саналыг дэмжихийн зэрэгцээ бүх шатны дэд сайд, орлогч дарга нарын орон тоог цомхотгох хэрэгтэй. 

 

Өнөөдрийн  ханшаар тооцвол нэг их наяд төгрөгийг төсвийн төслөөс хэмнэх бололцоо байна. 

 

Авдаг төсөв, хийх ажилдаа жульдаад байгаа нэг байгууллага байна. Энэ байгууллага оффшороос мөнгө оруулж ирэх, байгалийн баялгаас олсон ашгаа Монголдоо оруулах ажлыг хийхийн оронд сургуулийн захирлуудтай тэмцээд эхэлжээ. 

 

Миний бие сайхан Монгол Улсад тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байгааг дурдсан. 2019 оны улсын төсвөөс харахад зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай байгаа нь харагдаж байна. Харамсалтай нь Засгийн газрын өргөн барьсан төсвөөс шинэчлэлийн үнэр харагдахгүй байна. 

 

Хүүхэд хамгаалалтай холбоотой арга хэмжээ дорвитой үр дүнд хүрэхгүй байна.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та хувьсгал хийнэ гэж гарч ирсэн. Хувьсгалаа төсвийн асуудлаас эхлүүлэхийг шаардаж байна хэмээлээ. 

 

Ийнхүү 2019 оны улсын төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусгавар болж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэхийг байнгын хороодод үүрэг болголоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Өөрсдийгөө дайчилсан олон түмэндээ өгөөжийг хүргэх сайн төсөв болсон байна. Зарим тойрог их бага бол түүнийг засах хэрэгтэй л байх.
2018-10-13
Bitgii shaa palidaga psda. Yuch hiigeegui shuu. Hoshnogo Hurelsuh ooroo comment bicheed
2018-10-13
Zochin:
УИХ ГИШҮҮД ЯАГААД ТОЙРОГДОО АЖИЛ ХИЙЙЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ МОНГОЛ УЛСЫН ХААНА Ч БАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ БОЛНО. ХИЛИЙН ЗУРВАСЫН ЦААНА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ГЭЖ ТӨСӨВД МӨНГӨ ТАВИАГҮЙ БОЛ ШҮҮМЖЛЭХ ЮУН ХЭРЭГ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН АЛИ НЭГ АЙМАГ СУМ ХӨГЖИЖ БАЙВАЛ БОЛОО БИШ ҮҮ ТАНАЙ МАНАЙ АЙМАГ СУМ ГЭДЭГЭЭ БОЛИМООР ЮМ 1500 МК ГАЗАР НУТАГ БҮХ МОНГОЛЧУУД БИДНИЙ НУТАГ.УЛС ТӨРЖИХӨӨ БОЛИМООР ЮМ АН-ХАН.
2018-10-12
Zochin:
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. ӨМНӨХ 4 ЖИЛД АН ҮНЭХЭЭР УЛСАА ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛД ОРУУЛЖ АРД ТҮМНЭЭ МӨЛХӨХӨД ХҮРГЭСЭН.АТГ АЖИЛАА ХИЙЖ БАЙГАА НЬ ЮУ НЬ БУРУУ БОЛЖ БАЙНА. СУРГУУЛИЙН ЗАХИРАЛУУД АВИЛГА АВЧ БОЛНО ГЭСЭН АВИЛГАЛЫН ХУУЛИНД БАЙДАГ ЮМ УУ.МАН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЗАСАГ БАРИСНААС ЭХЛЭЭД ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА.ТИЙМ БОЛОХООР АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧ АН АЖИЛ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЗАСГАА ӨДӨР ШӨНӨГҮЙ ШҮҮМЖЛЭХЭЭ БОЛИ.
2018-10-12
Bitgii shaa palidaga psda. Yuch hiigeegui shuu. Hoshnogo Hurelsuh ooroo comment bicheed
ЗОЧИН:
гишүүдийн тойргийн мөнгийг хас,монгол чинь нэгдсэн төсөвтэй юм бгаа биздээ,үнсэн хуулий барь
2018-10-12
Tsog:
Хүрэлсүх ухандаж ухандаж улсын төсвийн мөнгийг үргүй зарахаас өөр зүйл хийж чадахгүй нь ойлгомжтой боллоо.Анх гарч ирэхдээ популизм хийж гарч ирсэн нь харагдаж бна.
2018-10-12
Tsog:
Хүрэлсүх ухандаж ухандаж улсын төсвийн мөнгийг үргүй зарахаас өөр зүйл хийж чадахгүй нь ойлгомжтой боллоо.Анх гарч ирэхдээ популизм хийж гарч ирсэн нь харагдаж бна.
2018-10-12
Үнэхээр ерөнхийлөгчид бүх зүйл дутаж бна. Төрийн хүний үг алга. Дандаа өөрийгөө хамгаалсан үг л хэлэх юм. АТГ-аас үнэхээр их айдаг бололтой. Чувганцын дайтай үг ч хэлж чадахгүй юм.
2018-10-12
Энэ засаг юу ч хийхгүй
2018-10-12
төмөр замын 280 сая доллароо төлчих, бараг үнэгүй шахам авсан МАХ импекс Талх чихэр Баянгол зочид буудалаа буцаагаад өгчих тэгээд шудрага юм ярьсан дээрээ тэгвэл хэн ч юу ч хэлж чадахгүй шүү дээ
2018-10-12
Зочин:
Ooroo ogcor
2018-10-12
Юун хувьсгал вэ
2018-10-12