Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон цусаа бэлэглэв
2018-10-12

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 40 гаруй албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвд цусаа бэлэглэлээ. Зөвхөн нэг удаа өгөөд зогсохгүй Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгох шийдвэрийг үндэслэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн нийт ажилчдын хурлаар жил бүрийн 10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “баасан гарагт” цус бэлэглэж байх шийдвэр гаргажээ. Ингэснээр жил бүр тогтмол цусаа бэлэглэх юм.

Shuud.mn
Сонин хачин