АНУ, Туркийг зөрчилдөхөд хүргэсэн номлогч эр суллагдана
2018-10-12

АНУ, Туркийн эрх баригчдыг зөрчилдөхөд хүргэсэн Америк номлогч эрх чөлөөтэй болохоор болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Туркийн шүүх номлогчийг терроризмыг өдөөн турхирсан, санхүүжүүлсэн хэмээн буруутган, баривчлах шийдвэр гаргасан юм. Номлогч Эндрью Брансоныг өнгөрсөн 2016 онд төрийн эргэлт хийхийг дэмжсэн хэмээн буруутгажээ.

 

Тэрбээр энэ бүхэнд холбоотой нь тогтоогдвол 35 хүртлэх жил хоригдож болзошгүй байв.

 

Туркийн өдөр тутмын хэвлэл "ирэх баасан гаригт номлогчийн суллахаар болсон" гэж мэдээлжээ. Номлогч эрх чөлөөтэй болсоны хариуд АНУ, Туркийн эсрэг хэрэгжүүлж буй хатуу хориг арга хэмжээгээ цуцлахаар хоёр тал тохиролцсон юм.

 

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пейнс "Ихээхэн найдлага тавьж байна" гэж мэдэгджээ. 

 

АНУ-ын эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Туркийн Хууль зүйн сайд Абдулхамит Гюл, Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу нарт эдийн засгийн хориг тавьж буйгаа зарласан.  Сайдуудын АНУ дахь эд хөрөнгийг царцааж, банкны гүйлгээ хийхийг хориглосон юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Их л үнэтэй номлогч нэрний ард нуугдсан хутган үймүүлэгч, дайн дэгдээгч , тагнуул юмдаа. Яг Жорж Сорос шиг. Сорос ч нэлээн олон улсыг самарсан гэж дуулддаг
2018-10-13