Японыг эзэн хааныг шүүмжилсэн хамба ламтан огцорлоо
2018-10-12

 

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитог шүүмжилсэн Ясүкүни хийдийн хамба лам Кунио Кохори албан тушаалаасаа огцорсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

Хамба ламтан өнгөрсөн зургаадугаар сарын 20-ны өдөр дотоод уулзалтын үеэрээ "Акихито хаан хаан ширээнд заларснаасаа хойш хийдэд ирж, залбирал үйлдээгүй. Удахгүй эзэн хаан болох Нарухито ханхүү ч мөн эцгийнхээ адил хийдэд ирэхгүй байх" гэж ярьжээ.

 

Хааныг шүүмжилсэн 110 минут үргэлжлэх бичлэг саяхан "Шукан" сонинд ирсэн байна.  Уг бичлэгийг хэн хийсэн, ямар замаар олж авсан гэдгээ тус хэвлэл задруулахаас эрс татгалзсан ба хамбын ярьсан зарим зүйлийг нийтэд дэлгэжээ. 

 

Тус хийдийнхэн эзэн хаанаа шүүмжлэх хориотой байдаг юм. Хамбатан "Бичлэгт гарч буй дуу хоолой минийх мөн. Би буруу зүйл ярьж, хувийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлжээ. Та бүхэнээсээ хөлцөл өчиж байна" гэж мэдэгдлээ. 

 

Хийдийн дотоод дүрмийн дагуу энэ сарын 26-нд дотоод хурал, санал хураалт зохион байгуулж, шинэ хамбыг тодруулахаар болжээ. 

 

Уг сүмийг 1868 онд  эзэн хаан Мэйжигийн санаачлагаар анх барьжээ. Ясүкүни хийдэд дайнаар амиа алдсан иргэд болон дайны гэмт хэрэгтнүүдийг чандрыг хадгалдаг юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин